ОБЕГ: Албаны хэрэгцээнд зориулан хүнсний ногоо тариалж байна

2020 оны 07 сарын 23

Орхон аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 58 дугаар ангийн шуурхай удирдлагын оператор, ахлах ахлагч С.Уранчимэгийн санаачилгаар ангийнхаа талбайд алба хаагчдын хэрэгцээнд зориулан хүнсний нарийн ногоо тариалах ажлыг өнгөрөгч тавдугаар сараас эхлүүлжээ.

Түүний энэхүү санаачлагыг ангийн удирдлага, хамт олон дэмжиж 12мх10м харьцаатай хүлэмжийг ангийнхаа хашаанд барьж улаан лооль, өргөст хэмх, ногоон сонгино, шар хуайс модыг үрслүүлэн тариалж анхныхаа ургацын дээжийг аваад байна.

Мөн тэрээр алба хаагчдад хүнсний ногоо тарих арга аргачлалыг зааж, алба хаагчид өөрсдөө хүнсний ногоогоо тариалах мэдлэгтэй боллоо гэж Хойд бүсийн төв-Орхон аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top