“БЕРЛИНКИ” шаржигнуур амттаны амталгаат худалдаа ЭХЭЛЛЭЭ

М.Бүүвэй | Zindaa.mn
2020 оны 08 сарын 14

Эрч хүч нөхөх шинэлэг бүтээгдэхүүн “Берлинки” шаржигнуур амттан өнөөдрөөс /2020.08.14/ эхлэн “Сансар” сүлжээ дэлгүүрийн бүх салбарт амталгаат худалдаагаа эхлүүллээ.

Сэтгэл сэргээм амттанд дурлагч хэн бүхэн есдүгээр сарын 15 хүртэл үргэлжлэх амталгаат худалдаанд хамрагдан ОХУ-ын “РуссКарт” компанийн үйлдвэрлэдэг жигнэмэг, шоколад, жимсний нэгдэл “Берлинки” брэндтэй танилцах боломжтой. Түүнчлэн “Берлинки” амттанг бүхий л томоохон сүлжээ дэлгүүрээс худалдан авах боломжтой аж.

“Берлинки” шаржигнуур амттан нь ОХУ-ын Москва хотод байрлах “РуссКарт” ХХК-ийн 2019 онд үйлдвэрлэсэн шилдэг, шинэ санаа шингээсэн бүтээгдэхүүн бөгөөд “PROEXPO-2019” олон улсын үзэсгэлэнгийн шилдэг инноваци шингээсэн бүтээгдэхүүнээр шалгарч, “Алтан Од” гранпри шагнал хүртсэн юм. Учир нь вакум технологийн аргаар шоколадыг жигд нэвчүүлсэн “Берлинки”-ний жигнэмэг нь аманд орсон даруй уусч бутран, тааламжтай амт мэдрэмжийг төрүүлдэг нь бүх насны хүмүүсийн таашаалд нийсэн байна.

Дашрамд дурдахад, “Берлинки” шаржигнуур амттаны худалдан авалт бүрээс 50 төгрөгийг “Ахиллис Монгол” клубийн хөгжлийн бэрхшээлтэй гүйгч, тамирчдыг дэмжихэд зарцуулах юм байна.

фейсбүүк хуудас:    https://www.facebook.com/Berlinki.Mongolia

Top