"Берлинки" ОХУ-ын хэрэглэгчдийг "байлдан дагуулж" байна

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 04


ОХУ-ын “Русскарт” компанийн шинэ брэнд болох Берлинки бүтээгдэхүүн хэрэглэгчдийн таашаалд хүрч байна. Жигнэмэгтэй андуурам хэлбэртэй Берлинки чихрийн амт, чанарыг орос хэрэглэгчид өндрөөр үнэлжээ.

Хүүхдүүдийн төдийгүй томчуудын идэх дуртай болсон Бэрлинки амттан нь эвтэйхэн савлагаатай бөгөөд гурван өөр төрлөөр гарч байгаа юм. Хамгийн гол нь химийн бодис ороогүй.

Чихэр, шоколад, жигнэмэг нь миний сул тал. Берлинки жүржний амттай чихэр нь шаржигнасан жигнэмэг мэт харагдах бөгөөд жүржний амт шингэсэн шоколадны гайхалтай амтыг мэдрүүлнэ гэж ОХУ-ын Санкт-Петербург хотын хэрэглэгч Пинигина Ж. ярьжээ.

Гоёмсог савлагаатай Берлинки шоколадан бүрмэлтэй шаржигнасан чихрийг чанартай шоколад, гааны цэвэр охиор хийсэн тул гайхалтай амттай төдийгүй цэвэр бүтээгдэхүүн юм. Савыг нь нээх төдийд жүрж, гааны үнэр сэнгэнэх нь идэх хүсэл улам төрүүлдэг гэж Новочеркасск хотын хэрэглэгч Рита Ж. сэтгэгдлээ хуваалцжээ.

Улаан буудай, будааны гурил, цэвэр какао, шоколад, ванилин орсон учир Берлинки амттан хүүхдийн ходоод өвдөнө гэж айлтгүй гэж Москва хотын хэрэглэгч Алина Ж. сэтгэгдлээ хуваалцсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top