Завьт эргүүлийнхэн 241 иргэний амь насыг аварчээ

2020 оны 09 сарын 02

НОБГ-ын харьяа нийслэлийн Аврах анги 105-ын алба хаагчид, Цагдаагийн байгууллагатай хамтран  “Завьт эргүүл” арга хэмжээг 10 дахь жилдээ Баянзүрх дүүргийн Хар усан тохойгоос Яармагийн гүүр хүртэлх Туул голд зохион байгуулж байна.

Эргүүл зургаадугаар сарын 10-наас эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар давхардсан тоогоор 2080 алба хаагч, 366 автомашин, техник хэрэгсэлтэйгээр үүрэг гүйцэтгэхдээ 241 хүний амь насыг авран хамгаалж, голын усанд суусан 45 автомашиныг татан гаргажээ. 

Мөн Туул голын эрэг дагуу аялж, зугаалж байгаа иргэдийн аюулгүй байдлыг хангах, усанд осолдохоос урьдчилан сэргийлэх мэдээллийг 60 орчим мянган иргэнд хүргэн, 14 мянга орчим иргэнд сэрэмжлүүлэг материал тарааж ажилласан байна.

“Завьт эргүүл” арга хэмжээ 2020 оны есдүгээр сарын 10-ны өдрийг хүртэл үргэлжилнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top