АЙЛЧЛАЛ | БНХАУ-ын Гадаад хэргийн сайдыг тосох ГУРВАН СЭДЭВ

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 15

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И өнөөдөр Монгол Улсад айлчлах гэж байна.

Коронавирусны цар тахлын нөхцөл байдлын үед айлчлах гэж буй гадаадын анхны айлчлал гэж уг айлчлалыг тодотгож болно. Монгол Улс энэ удаад “ковид-19” вирустэй хамтран тэмцэх, худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэх, экспортын бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэх асуудлаар хэлэлцэнэ. Хамгийн том асуулт болон торойж буй байгалийн хийн асуудлыг ч энэ удаагийн айлчлал хөндөх хүлээлттэй байна.

Эхний сэдэв: Байгалийн хийн хоолой

ОХУ-ын Газпром компани Монгол Улсаар байгалийн хийн хоолой дайрах асуудлаар нууцлалын гэрээ байгуулж, улмаар зөвхөн ТЭЗҮ байгуулахтай холбоотой хамтарсан компани байгуулахаар болоод буй. Өнгөрсөн гуравдугаар сард ОХУ-ын Ерөнхийлгөч Владимир Путин “Газпром” компанийн Удирдах зөвлөлийн дарга А.Б.Миллертэй уулзаж ОХУ-Монгол-БНХАУ-ыг холбох “Сила Сибирь” буюу “Сибирийн хүч-2” хийн хоолой барих асуудлыг нэн даруй эхлэхийг үүрэг болгосон. Чухамдаа энэ цагаас ТЭЗҮ боловсруулах компани байгуулах нөхцөл бүрдэж улмаар судалгааны ажил эхэлсэн түүхтэй. Хоёр талын судалгааны ажил нэгэнт эхэлсэн тухай ОХУ-ын “Газпром” компани ч, Монголын талаас “Эрдэнэс Монгол” компани ч мэдэгдсэн. Гэхдээ БНХАУ-ын өсөн нэмэгдэж буй хэрэглээг хангахад чиглэгдсэн уг байгалийн хийн хоолойг Монголын нутгаар дайруулахтай холбоотой асуудалд БНХАУ-ын зүгээс ямар нэгэн байр суурь илэрхийлэлгүй өдийг хүрсэн. Тиймээс ч ОХУ-ын засаг захиргаа БНХАУ руу нийлүүлэх байгалийн хийн нийлүүлэлтийг жилд 130 тэрбум шоо метрт хүргэхээр төлөвлөж буй.

30 гаруй жил зөвхөн ОХУ-Монгол хоёр улсын хооронд өрнөсөн асуудалд БНХАУ-ын байр суурийг тодруулж, чухам хэрхэн, хэзээ эхлүүлэх зэргийг тохирох нь алс хэтдээ монголчуудыг тэжээх том төслийн ирээдүйг зураглах тодорхой нөхцөл бүрдэх юм.

Хийн хоолойг Монголын нутгаар дайруулах тухай яриа 1999-2000-аад онд гарч байв. Чухамдаа энэ цаг үеэс бидний мөрөөдөл эхэлсэн. Улстөрчид ч битүүхэндээ дайруулаасай гэж залбирч байсан нь нуух аргагүй үнэн. Хувь заяаны шоглоомоор энэ яриаг ОХУ-д одоо адлагдаад байгаа Михаил Ходорковский гаргаж байсан түүхтэй. Бүр “РУСИА петролеум” гэх компани Монголоор дайруулан Хятад руу байгалийн хий нийлүүлэх ТЭЗҮ-н урьдчилсан тооцоолол гаргаж байлаа. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл ч энэ асуудлыг удаа дараа хэлэлцэж байсныг харвал төрийн гурван өндөрлөгийн ч мөрөөдөл байсан нь батлагддаг. Үүгээр ч үл барам хэрэв байгалийн хийн хоолойн барилгын ажлыг эхлүүллээ гэж бодоход 3-4 жилийн дотор барьж дуусна гэх дүгнэлтэд хүрээд  байж. Түүнчлэн найман станц барих ёстой, барилга угсралтын үед 3700 хүн ажиллаж, ашиглалтад орсны дараа 1500 гаруй хүн ажиллах боломжтой ч гэсэн тооцоолол боловсруулжээ. Тэгэхээр бас ч гэж молиго үмхүүлээгүй байсан нь тодорхой харагдана.

30 гаруй жил зөвхөн ОХУ-Монгол хоёр улсын хооронд өрнөсөн асуудалд БНХАУ-ын байр суурийг тодруулж, чухам хэрхэн, хэзээ эхлүүлэх зэргийг тохирох нь алс хэтдээ монголчуудыг тэжээх том төслийн ирээдүйг зураглах тодорхой боломж болох юм.

Удаах сэдэв: Экспортын төрлөө нэмэгдүүлье

Бид Хятадуудыг хараах дуртай синофоби /Синофоби буюу хятадуудыг зүхэх үзэл/ хүмүүс. Хувь заяаны шоглоомоор БНХАУ манай экспортын гол түшиц байсаар ирсэн. Он гарснаас хойш Монгол Улсын гадаад худалдааны нийт эргэлийн 55.8 хувийг БНХАУ дангаараа эзэлсэн дүн гарчээ. Өөрөөр хэлбэл нэгээс наймдугаар сарын хооронд гадаа худалдааны эргэлт 7.9 тэбрум ам.доллароор хэмжигдсэн гэж тооцвол 4.4 тэрбум ам.долларын худалдаа хийсэн гэж ойлгож болно. Түүнчлэн нийт импортын 35.2 хувийг ч мөн л БНХАУ эзэлж байна.  Гэвч экспортын бүтээгдэхүүний дийлэнхийг түүхий эд эзэлдэг. Тэр дундаа нүүрс, зэс гэх мэт түүхий эд эзэлж байна. Багахан хэмжээний мах, ноолууран бүтээгдэхүүн байгаа ч нийт экспортод жин дардаггүй. Үүнийг нэмэгдүүлэх тухай үеийн үед хэлэлцсээр ирсэн.

Гэхдээ бид экспортын нэр төрлөө нэмэгдүүлэх боломжит салбар, бүтээгдэхүүн юу билээ гэдгээ тодорхой болгохгүй бол БНХАУ тэр болгон үүнийг хүлээж авахгүй болов уу?

Аливаа нэг улстөрийн хүчний сонгуульд оноо авах гэсэн хэрэгсэл болсоор өдийг хүрлээ. Гэвч ажил хэрэг болдоггүй. БНХАУ-ын зүгээс ч экспортын хараат байдалтай байлгах нь ашиг сонирхлынх нь хувьд нийцэж байж болох юм. Уул уурхайн бүтээгдэхүүнийг өөрийг урд хөрш рүүгээ нийлүүлж чаддаггүй манай улсад коронавируст цар тахал маш хүнд туссан. Цар тахлаас сэргийлэх үүднээс хилээ хаасан нь экспортын хараат бидэн шиг улсад шанаа болж ирэхээс өөр аргагүй. Экспортын нийт орлого төлөвлөж байснаас буурч төлөвлөгөөндөө хүрэхгүй нөхцөл байдал үүссэн нь аргагүй л экспортын төрлөө нэмэгдүүлэх сэдлийг бодлого тогтоогчдод өгсөн байж болох юм. Тиймээс маргааш эхлэх БНХАУ-ын Гадаад хэргийн сайдын гол асуудлуудын нэг нь энэ байх нь гарцаагүй. Гэхдээ бид экспортын нэр төрлөө нэмэгдүүлэх боломжит салбар, бүтээгдэхүүн юу билээ гэдгээ тодорхой болгохгүй бол БНХАУ тэр болгон үүнийг хүлээж авахгүй болов уу? Хүлээж авахгүй байх хэд, хэдэн шалтгаан бий. Бид бол тэдний хөрш ардчиллын замаар замнаснаас хойш хүчний тэнцвэр Оросоос Хятад руу шилжсэн. Энэ нь юуг хэлээд байна вэ гэвэл Монгол Улсыг хянах хяналт Хятад руу шилжсэн гэсэн үг. Хоёрдугаарт бидэнд БНХАУ-ын нэг мужийн хэрэгцээг хангачих чадалтай салбар уул уурхай, олборлох салбараас өөр байхгүй гэдэг нь тодорхой. Тиймээс потенциал ихтэй салбартай хамтарч ажиллахыг хүснэ.
 


Сүүлийн сэдэв: Монгол хэл

Өвөр Монголд хятад хэлээр үндсэн хичээлээ зааж, дайвар судлагдахуунаар монгол хэлийг заахаар болсон. Үүнийг эсэргүүцэн Өвөр Монголчууд тэмцэл өрнүүлж, сүүлийн өдрүүдэд эрчийг авлаа. Гэвч тусгаар тогтносон Монгол Улс БНХАУ-ын Засаг захиргааны гаргасан дээрх шийдвэрийг эсэргүүцэж, монгол соёлыг устгах геноцид үйлдэхээ зогсоохыг уриалаад байна. Салхи дагаж хийсдэг хамхуул лугаа сошиал орчинд ч хятадуудыг зүхэх давлагаа аль хэдийнээ эхэлжээ.

Монгол Улсын Гадаад харилцааны яам болон Монгол Улсын Засгийн газар БНХАУ-ын газар нутгийн бүрэн байдал, тусгаар тогтнолыг бүрэн хүлээн зөвшөөрнө гэж тодорхойлдог. 

БНХАУ-ын Коммунист нам үндэстнүүдийн цөөнхүүдэд нэгдсэн нэг хэлээр сурах бичих үйлдэх нь чухал гэдгийг онцлоод 2017 оноос эхлэн эрчимтэй ажиллах болсон. 2017 оны долоодугаар сард Үндэсний сурах бичгийн комисс байгуулж их, дээд, дундж болон бага сургуулийн сурах бичгийг боловсронгуй болгох, төлөвлөгөө боловсруулах, нэгдсэн удирдамж боловсруулж эхэлсэн юм. Улмаар БНХАУ-ын Коммунист намын шийдвэрийн дагуу хэл бичиг, улс төр буюу нийгмийн ухаа, түүх гэсэн гурван төрлийн хичээлд нэгдсэн сурах бичиг боловсруулах болсон юм. Өөрөөр хэлбэл 2017 оны есдүгээр сараас дээрх гурван хичээл БНХАУ-ын аль ч газар нутагт хятад хэлээр заахаар болсон гэж ойлгож болно. Үндэстний цөөнхийн хэлээр сургалт явуулдаг Шинжаан Уйгарт 2017 оноос, Төвдөд 2018 оноос, 2020 оноос Өвөр Монголын өөртөө засах оронд дээрх гурван хичээлийг үндэсний хэл бичиг буюу хятад хэлээр зааж байгаа юм.

Өвөр Монголд анхан болон дунд сургуулийн нэгдүгээр сарын сурагчид энэ оны намраас зөвхөн “хэл бичиг” хичээлийг хятад хэлээр, 2021 оноос “Нийгмийн ухаан” хичээлийг,  2022 онос дунд сургуулийн нэгдүгээр ангийн сурагчид “Түүх” зэрэг хичээлийг хятадаар сурах юм.

Өвөр Монголын өөртөө засах орон нь Үндэсний сурах бичгийн комиссын шийдвэрийг хүлээн зөвшөөрч гурван жилийн хугацаанд үе шаттайгаар хэрэгжүүлэхээр Боловсролын яамнаас зөвшөөрөл авсан байна. Ингэснээр анхан болон дунд сургуулийн нэгдүгээр сарын сурагчид энэ оны намраас зөвхөн “хэл бичиг” хичээлийг хятад хэлээр, 2021 оноос “Нийгмийн ухаан” хичээлийг,  2022 онос дунд сургуулийн нэгдүгээр ангийн сурагчид “Түүх” зэрэг хичээлийг хятадаар сурах юм.

Өвөр Монгол болон БНХАУ-ын газар нутагт хамаардаг автономит эрхтэй газар орон. Харин Монгол бол Үндсэн хуультай, тусгаар тогтносон, НҮБ-ын бүрэн эрхт гишүүн улс. Тиймээс энэ хоёр газар орны нөхцөл байдал тэс ондоо болж таарч байна. Монгол Улсын Гадаад харилцааны яам болон Монгол Улсын Засгийн газар БНХАУ-ын газар нутгийн бүрэн байдал, тусгаар тогтнолыг бүрэн хүлээн зөвшөөрнө гэж тодорхойлдог. Тиймээс Төвдийн асуудалтай холбоотой учраас Далай ламын айлчлалыг болиулж нутгаасаа “цэвэрхэн гаргаж” байсан удаатай. Энэ бол 2016 оны өвлийн асуудал. Түүнээс хойш ч БНХАУ-ын газар нутгийн бүрэн байдлыг бүрэн хүлээн зөвшөөрсөөр ирсэн. Хэрэв та ажигласан бол гурван жилийн хугацаанд Далай лам албан ёсоор айлчлаагүй. БНХАУ өөрийн нэгдсэн хэл бичгээ тулгахаас өөр аргагүй. Ийм л нөхцөл байдалтай байж ирсэн. Төвөд, Шинжааныг бодвол өөрийн гэсэн соёлоо харьцангуй хадгалж үлдсэн ард түмэн. Харин бидний хувьд энэ асуудалд болгоомжтой хандах ёстой.

Сэтгэгдэл ( 17 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(103.111.68.3) 2020 оны 09 сарын 15

КОВИД ТУСААД БАЛАРЧ БАЙХАД НЬ ТУСАЛСАН МОНГОЛЧУУДЫН ХЭЛ СОЁЛЫГ УСТГАХ АЖИЛ ХИЙСЭН ХЯТАД УЛСЫГ ӨӨРИЙГ НЬ ЗАДЛАХ БОЛОМЖТОЙ ЮМ ШҮҮ

1  |  0
Зочин(96.51.170.216) 2020 оны 09 сарын 15

Өвөр Монголчуудын эрхийг зөрчиж байгаа Хятадын сайдын айлчлалыг эсэргүүцэж байна.Монголын ард түмний амыг хэдхэн юанаар таглах гэж байна.

1  |  0
rdtyu(122.201.22.122) 2020 оны 09 сарын 15

mgl chuud ev negdelgui. eh oronch bish, ...g m zan chanar n hogjild mash ih tushaa boldog. ene zasagdahgui torolhiin ium

0  |  0
rdtyu(122.201.22.122) 2020 оны 09 сарын 15

end setgel hodloloos iluu uhaan heregtei. iug yaj yrih n chuhal. mgl chuud uhaangui iu bodno tuuniigee heldeg unuudur l bolg baival bolloo. tovchhondoo uheruud iimd meregejliin humuusiig sain sonsoh n toriin heleltsee hiigchded chuhal

0  |  0
зочин(202.126.90.48) 2020 оны 09 сарын 15

хятадад жил бүр олон сэтгүүлч туршлага судлах нэрээр зугаалдаг, тэдний нэг биз. Сэтгүүлч хүн ард түмнийхээ язгуур эрх ашгийг хамгаалахгүй байна гэдэг -УРВАГЧ гэсэн үг

1  |  0
зочин(202.126.90.48) 2020 оны 09 сарын 15

Арван лангийн ембүүнд нь Алгаа тосдог сэтгүүлч үү, хорин лангийн ембүүнд нь Хормойгоо тосдог сэтгүүлч үү

1  |  0
зочин(202.126.90.48) 2020 оны 09 сарын 16

жил болгон олон сэтгүүлч хятад руу сургалтанд явсны гор нь -энэхүү бичвэрийг бичигч . сэтгүүлч хүн ард түмэн, эх орныхоо язгуур эрх ашгийн төлөө зүтгэхгүй, бусдын боловсруулж өгсөнг өөрийн нэрээр нийтлүүлнэ гэдэг - УРВАГЧ гэсэн үг

2  |  0
Bud (172.58.46.131) 2020 оны 09 сарын 16

Odoo bolio muu uhernuud uvur mongoliig hyatadad. Buriadiig orosd uguud uursdiiguu avch ildee bizdee. Ingej tohiroogui bol oros hyatad daitaj ofoogiin mongol uls und nuram boloh bailaa.

1  |  1
Bud (172.58.46.131) 2020 оны 09 сарын 16

Odoo bolio muu uhernuud uvur mongoliig hyatadad. Buriadiig orosd uguud uursdiiguu avch ildee bizdee. Ingej tohiroogui bol oros hyatad daitaj ofoogiin mongol uls und nuram boloh bailaa.

1  |  2
Bud (172.58.46.131) 2020 оны 09 сарын 16

Odoo bolio muu uhernuud uvur mongoliig hyatadad. Buriadiig orosd uguud uursdiiguu avch ildee bizdee. Ingej tohiroogui bol oros hyatad daitaj ofoogiin mongol uls und nuram boloh bailaa.

1  |  0
хн(77.38.148.28) 2020 оны 09 сарын 16

эх орноо худалдаад дууслаа, негее сурхий Еренхийлегч, Еренхий сайд, Оюуэрдэнэ, хаачсан бэ...урваачид

2  |  1
J(66.181.190.243) 2020 оны 09 сарын 15

Uvurmongoliig hujjaa gej boddog mongolchuud zunduu sh dee... end ireheer ni zuil bureer doromjilood, zovooj bdag ni bas bid. Irgen boloh talaar yriad ch hereggui. ... hetsuu sh dee manaikhan..... hel soyol, undes negtnee demjij tusaltsgaaya....

1  |  1
хн(77.38.148.28) 2020 оны 09 сарын 16

.эх орнооосоо урвагч нар хужааг илтэд магтан дуулдаг урваачид асар их болжээ.Монголчудыг элдэв тэмцэлгуйг\nэр эдийн засгийн аргаар эзлэн авах хужаагийн хорт бодлого хэрэгжсээр, биелсээр байна.эх хэлнийхээ телее элэг н\nнэгт евермонгол 3 амиа алдчихаад байхад энэ новш юу гэж ирж байгаа юм бэ..

3  |  1
Зочин(202.9.46.178) 2020 оны 09 сарын 16

Яг үнэндээ монголчууд эх орноо хятадад өгөх гээд улайран зүтгээд байгаа болохоос хятад монголыг хүчээр авах гээгүй шүү.

3  |  1
Зочин(202.55.188.88) 2020 оны 09 сарын 15

3-дахь сэдэв илүү. Тэр талаар дурсах ч хэрэггүй. Экспортын төрлөө нэмэгдүүлэхэд тэгээд Хятадууд боогоод байгаа болж байна уу? Ингэж хүнийг цусгүй алж болох уу? Бидэнд зарах гээд үйлдвэрлэх бүтээгдэхүүн алга. Бид чадахгүй байна. Түүнээс биш хятад л авдаг бол бид уг нь үйлдвэрлэж чадна л даа ухааны юм яриад суух чинь арай л увайгүй хэрэг юм биш үү. Тэгэж ярих юм бол танайх юу үйлдвэрлэж чаддаг юм бэ, түүнийг чинь хуу худалдаж авъя гэж Си дарга ам ангайсан юм шүү. Даан ч олхиогүйдээ бид хийж чадахгүй суугаагаас биш.

2  |  3
Зочин(58.6.207.38) 2020 оны 09 сарын 16

Хятадын хэвлэлийн төлөөлөгчийн үгийг шавхруу долойгч давжуулж байгаа бололтой. Цус нэгт ахан дүүсээ хамгаалан дугарч чадахгүй гөлөг чи Монголын иргэншилээ өгөөд зайл даа, Оронд чинь хэл соёлынхоо төлөө зоригтой тэмцэгч Өвөр Монгол ах дүүсээ авчирсан нь дээр бна

6  |  3
zochin(98.206.15.23) 2020 оны 09 сарын 16

psda chin hujaagiin hevleliin tuluulugch shig l shaajiinaa.ingej toiruulj baisnaas bi hujaagiin hulsnii bicheech, tagnuul gedgee tuz tas helchih.Amaa tat geed baigaamuu psda chin.Mongolchuud 1 saya hurehgui huntei baihdaz ch hujaagaad aij hulchiij buhulzuj baigasgui.Odoo l baahan erliiz hurliizuud mongoliin neriin umnuuz yatidag bolj

4  |  2
Top