Египетийн археологичид 27 эртний шарил олжээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 21

Египетийн археологичид Каир хотоос өмнө зүгт 30 км зайд орших эртний Египетийн Саккара үхэгсдийн хотоос 2.5 мянган жилийн настай олон тооны шарил олжээ. Занданшуулсан шарилуудын дотор юу байгаа нь одоогоор тодорхойгүй байна.

Египетийн Эртний өвийн хэрэг эрхлэх яамнаас гаргасан мэдэгдэлд есдүгээр сарын эхээр газар доорх байгууламжид модоор хийсэн нийт 27 авс олсон байна. Олдворын тухай мэдээллийг Египетийн сайд Халед Анани археологийн газар өөрийн биеэр очсоны дараа ийнхүү олон нийтэд хүргэсэн байна.

Урьдчилсан судалгаагаар битүүмжилсэн эдгээр шарилыг оршоосноос хойш нээгээгүй аж. Энэ нь ийм төрлийн олдвороос түүхэн дэх хамгийн том нь гэж эрдэмтэд онцолжээ.

Саккара нь гурван мянган жилийн турш асар том оршуулгын газар байжээ. Үхэгсдийн хотын нэр эртний Египетийн үхэгсдийн бурхан Сокарагийн нэрээс гаралтай. МЭӨ XXIII зуунаас эхлэн тэнд фараоныг мөнхлөхөө больж, зөвхөн язгууртнуудыг оршуулдаг байсан аж.

Саккараг 1979 онд ЮНЕСКО-ийн Дэлхийн өвд бүртгэсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top