Египет: Маш сайн хадгалагдсан 59 занданшуулсан шарил олджээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 04

Египетийн нийслэл Каир хотоос холгүй орших Саккара үхэгсдийн хотод 59 занданшуулсан шарил болон эртний Египетийн бурхдын 28 модон баримал олджээ.

Египетийн аялал жуулчлал, эртний өвийн сайд Халид аль Ананигийн хэлснээр, 26 зууны настай эдгээр шарил маш сайн хадгалагдан иржээ.

Зарим авснуудыг өнгөөр будсан байна. Эдгээр ховор олдворыг Гиза дахь пирамидын дэргэд байгуулсан Египетийн Их музейд байрлуулах гэнэ.

Бараг бүх авсанд лам, хуварга, өндөр хэргэм зэрэгтэй сурвалжтаны занданшуулсан шарилыг оршоосон байна. Авснуудыг газар доор тусгайлан бэлдсэн гурван танхимд дээр дээрээс нь давхарлан байрлуулжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочиг(202.55.188.84) 2020 оны 10 сарын 04

Манай ждүчдийг бас 2500 жилийн дараа ингээд судлаад байж байдаг болов уу? Бусдаасаа маш сайн хадгалагдсан. Тэр үеийн ждүчдийн нэг анхаарал татаж буй тал нь царай нүүрний хэв ихэвчлэн хүн гэхээсээ амьтдынхтай илүү төстэй байжээ. Эрдэмтдийн ярьж буйгаар ухна, хуц, гахай гэх мэт амьдын төрхийг санагдуулам гавлуудыг шинжлэн судалсны дүнд ждүчидийн бодит төрхийг сэргээжээ. Зарим нь ажлын онцлог, ачааллаас болж эрүү нүүр нь гажсан байна. Харин нэг ждүчний баруун гар нь цээжин дээрээ боксын байрлалаар байгаа ба булчингийн эс идэвхтэй хэвээр хадгалагдаж үлдсэн нь эрдэмтдийн гайхшийг таслаж байна.

0  |  0
Top