ОЛОН ӨНГӨ: Шинэ жилээс татгалзвал ямар вэ?

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 29

Улсын онцгой комисс хуралдаж өндөржүүлсэн бэлэн байдлыг арванхоёрдугаар сарын 31 хүртэл сунгасан. Хүйтэн сэрүүний улирал эхэлж байгаатай холбогдуулан цар тахлын гурав дахь давлагаа эхэлж зарим улс оронд халдварын тоо эрс нэмэгдэж байгаа мэдээ гарсаар байна. Тусгай нислэгээр ирж байгаа иргэдээс ч сүүлийн гурав хоног 10 гаруй халдварын тохиолдол илэрсэн. Гэвч монголчууд дотооддоо коронавирус алдаагүй хэмээн амны хаалтгүй их л додьгор алхацгаана. Мөнөөх аймшигт өвчнийг үл тоон, шинэ жилийн даашинз, дуфль, хумс хуруу ярьсан шигээ байх аж.

Өндөржүүлсэн бэлэн байдал гэдэг нь амны хаалтаа зүүгээд, гараа ариутгаад, хоёр метрийн зайгаа баримтлаад, олон нийтийн арга хэмжээнд аль болох оролцохгүй байхыг хэлнэ. Өндөржүүлсэн бэлэн байдлыг сунгасан мэдээ түгсэний дараа албан байгууллагын шинэ жилийг зохион байгуулахаа болилоо гэж зарим нь ханцуйндаа алга ташиж байхад зарим нь баяр ёслол тэмдэглэхийн дон туссан мэт аашилж байна. Эдийн засгийн байдал хүндрэлтэй байгаа энэ үед ганц удаа шинэ жилээ тэмдэглэхгүй байлаа гээд шинэ он цагийн зүүн дээр гацчихгүй, шинэ даашинз өлгүүртээ гандчихгүй байлгүй.

Нүсэр архидалт, үнэтэй гангараагаараа уралдсан гял цал баярын ард хэчнээн айл тарчиг хоосон хонож, хэчнээн үрс өлмөн зэлмэн амьдарч байгаа билээ дээ. Бидний архидалт, баяр найр наадам багадаагүй. Шинэ жилийн баяраар ялангуяа эмэгтэйчүүд эдийн засгийн дарамтыг өөртөө маш их үүсгэдэг. Гоёж гоодно, өмсөж зүүнэ. Тэр их мөнгөө дансандаа хадгалаад дараа нь үр хүүхдийнхээ боловсролд, гэр орныхоо тохижилтод, ирээдүйнхээ аялалын санд нэмэр болбол ямар вэ. Сүлд модоо гэртээ засаад, найз нөхөд, хамаатан садан , гэр бүлээрээ цомхон хүрээнд даруухан тэмдэглээд шинэ жилээ угтах ч сайхан л байдаг шүү дээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(66.181.168.131) 2020 оны 10 сарын 29

Zuv zuv,hend ch hereggui,huuhduud l bayarlana biz,hugshin yumnuud baliar arhia uuj umhii ungaj baaj sheehees uur yamarch utgaggui

1  |  0
зочин(183.177.97.14) 2020 оны 10 сарын 29

Шинэ жил тэмдэглэхээ болио\n

1  |  0
Top