АНУ-д унасан солирт органик бодис илрүүлжээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 28

Хоёр жилийн өмнө АНУ-ын Мичиган мужийн нутаг дэвсгэр дэх хөлдсөн нууран дээр унасан солир дотроос геологичид цэвэр органик бодис илрүүлжээ.

Эрдэм шинжилгээний “Meteoritics & Planetary Science” сэтгүүлд мэдээлснээр, 2018 оны нэгдүгээр сард Хамбург хот орчмын Строуберри нуурын мөсөн дээр солирын хэлтэрхийнүүд унажээ. Сансрын биетийг НАСА агентлагийн цаг агаарын тусгай радараар ажиглаж байсан тул мэргэжилтнүүд тус газар түргэн ирж, хэлтэрхийнүүдийг судлахаар авч явсан байна. Судалгааны багийг тэргүүлсэн Чикагогийн их сургуулийн судлаач Филипп Хекийн хэлснээр, солирын хэлтэрхийнүүдийн хэмжээ мөндрийнхтэй ижил бөгөөд нийт нэг кг орчим жин татжээ. Судлаачид эдгээрийн бүтэц, гарал үүслийг судлахад энэ сансрын биет нь харьцангуй ховор Н14 хэлбэрийн хондрит төрөлд хамаардаг болохыг нь тогтоосон байна. Энэ төрлийн солир гол төлөв төмөр, никел, перидотоос бүрддэг аж.  Солирын хэлтэрхийгээс дэлхий дээр байдаггүй органик бодис илрүүлжээ. Хондрит төрлийн солирт органик нэгдэл урьд өмнө олдож байгаагүй тул судлаачдын гайхшруулсан байна.

Солир хөлдсөн нууранд унаж, эрдэмтэд түргэн хугацаанд илрүүлсэн тул дэлхийн нян зэргээр бохирдож амжаагүй гэж Хек онцлоод ийм төрлийн олдворыг цааш цаашид нээснээр нарны аймгийн анхдагч материд байсан органик молекулын жагсаалтыг гаргах боломжтой болно гэж найдаж буйгаа илэрхийлжээ.

Сүүлийн арав гаруй жилд эрдэмтэд дэлхийн анхдагч органикийн эх үүсвэр нь солир байсныг баталж чадах олон тооны баримт цуглуулсан байна. Тухайлбал сансрын ийм биетэд спирт, сахар болон бусад органик нэгдэл агуулагдах боломжтойг тогтоосон байна. Эдгээрээс амьдрал үүсэхэд чухал амин хүчил болон бусад нэгдлүүд үүсэн бүрэлддэг гэнэ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Тэнгэр заяат(202.9.47.29) 2020 оны 10 сарын 29

Спирт тэнгэрээс ирсэн болохоор хүтэх нь зөв байхнээ.

0  |  0
zochin(103.212.119.10) 2020 оны 10 сарын 28

uu ene spirt chine tengerees garaltai bolj taarlaa shuu, kkkk tegeheer tenger zayat bidend iluu oirhon hereglee mun baijee gej kkkk

0  |  0
Top