2020.11.01-ээс цахилгааны ШӨНИЙН ТӨЛБӨРИЙГ 100 хувь хөнгөлнө

2020 оны 10 сарын 29

ЦАХИЛГААНЫ ҮНИЙН ХӨНГӨЛӨЛТӨД ТӨЛБӨРИЙН ҮЛДЭГДЭЛТЭЙ ХЭРЭГЛЭГЧ ХАМРАГДАХГҮЙ

Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор Нийслэлийн гэр хорооллын бүсэд орших айл өрхийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны болон сэргээгдэх эрчим хүчний тарифын хөнгөлөлт 2020-2021 оны хүйтний улиралд ч хүчин төгөлдөр хэрэгжинэ.

Хөнгөлөлт  энэ оны 11 дүгээр сарын 1-ийн өдрөөс 2021 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд үргэлжлэх бөгөөд нийслэлийн гэр хорооллын бүсэд орой, шөнийн цагаар буюу 21 цагаас өглөөний 06 цагийн хооронд хэрэглэсэн айл өрхийн ахуйн зориулалттай цахилгаан хэрэглээнд тооцогдоно.

Гэр хорооллын айл өрхийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифт 100 хувийн хөнгөлөлт үзүүлэх нэг сарын хэрэглээний дээд хязгаарыг 220 В-ын хүчдэлийн түвшинтэй хэрэглэгчдэд 700 кВт.цаг, 380 В-ын хүчдэлийн түвшинтэй хэрэглэгчдэд 1500 кВт.цаг байхаар тогтоосон байна.

Хөнгөлөлтөд хамрагдах айл өрхүүд:

• Баталгаажсан өдөр, шөнийн тарифт тоолууртай байх.

• Хөнгөлөлт эдлэхээс өмнө цахилгаан эрчим хүчний хуримтлагдсан өр төлбөргүй байх. Засгийн газрын 2017 оны 199 дүгээр тогтоолоор батлагдсан “Гэр хорооллын айл өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх журам”-ын 3 дугаар зүйлийн 3.5-д “Хэрэглэгч нь тарифын хөнгөлөлт эдлэхээс өмнө хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний өр төлбөргүй байна” гэж заасан байдаг.

• Цахилгааны болон галын аюулгүй байдлыг сайтар хангасан байна.Хөнгөлөлтөд хамрагдахын тулд хэрэглэгчид ямар нэгэн нэмэлт гэрээ хийх шаардлагагүй.

Хөнгөлөлтийг УБЦТС ТӨХК-тай цахилгаанаар хангах гэрээтэй гэр хорооллын бүх айл өрх шууд эдэлж эхэлнэ.

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Баяраа(66.181.161.3) 2020 оны 10 сарын 30

700 кв гэдэг арай бага бнаа ганц жижиг тэнээр халаахад 700 дороо байхгүй болчихдог юм бна лээ шахмал түлш нь тонн 150 төрийн кампануудин юм их үнэтэй байх юмаа

0  |  0
Encantogoos(66.181.168.131) 2020 оны 10 сарын 30

Bi tegvel haluun huiten usni mungu tulmuurgui bainaa,tend yamarch unegui tog heregleed,bi end zovoj heden tugrig oloj tatvar busdin umnuus tuluud suumaargui bn,haluun huiten usaa unegui bolgo tegvel,shudraga bai

0  |  0
Зочин(202.9.46.175) 2020 оны 10 сарын 29

Зөв байна. Утааг зөвхөн цахилгаанаар л бүрэн шийдэх боломжтой

0  |  0
uu goy(202.70.34.238) 2020 оны 10 сарын 29

uu goy

0  |  0
Top