ОЛОН ӨНГӨ: Рекэтчид ил цагаандаа гарсан уу!

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 31



Богино долгионы радиогоор “Та авлагаа авч чадахгүй байна уу. Бид таны өмнөөс аваад өгье. Авч өгч чадахгүй бол бид төлбөр авахгүй” гэсэн зар явж байна. Бүр оффисийн хаяг, холбоо барих дугаараа ил цагаан зарлаж байх аж.

Ийм зар сонсоод хамгийн түрүүнд солонгос кино санаанд буув. Өрөө төлөлгүй удаасан нөхдүүдийн гэр, ажил дээр нь очиж элдвээр сүрдүүлэн, эд хогшилыг нь түйвээж “ааш” хэмээн орилдог доо. Дээрх зарыг явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж/мафи/ хүний өрийг өөрөөр хэрхэн авах юм бол, бүү мэд. Ямар ч л гэсэн “Та өрөө өгчихөөч” хэмээн сөгдөн мөргөж, нялцганахгүй нь мэдээж. Тэгэхээр яг л мафижсан, рекэт байдлаар ажиллаж таарна. Нэг үгээр бол Монголд мафи бий болоод зогсохгүй ил цагаандаа гарчихсан юм биш биз гэсэн хардлага төрүүлж байна.

Уг нь бол манай улс хууль, шүүх засаглалтай орон. Хугацаа хэтэрүүлсэн өр, зээлийн асуудлыг шийдвэрлэдэг хууль, журмууд ч гэж бий. Түүнийхээ зарчмаар явах нь ардчилсан нийгэм, хүний ёсонд нийцнэ. Өвчин зовлон, амьдралаа дээшлүүлэх гээд хүнд асуудал тулгарсан үед аргаа бараад л хүмүүс өндөр хүүтэй зээл авдаг. Харин ядарсан дээр нь нэрмээд ийм нөхдүүд айлган сүрдүүлж, дарамталж эхэлсэн байх вий дээ. Ниргэсэн хойно нь хашгирч байхаар энгийн үзэгдэл болохоос нь өмнө хууль, хяналтынхан анхааралдаа авч, шалгаж тогтоох хэрэгтэй байна.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mnbvc(88.116.92.142) 2020 оны 11 сарын 01

landag battsengel dambiin hishgee enkhtaivan zereg atamaanuud....

0  |  0
Иргэн:(122.201.22.95) 2020 оны 11 сарын 01

Хууль нь жирийн иргэдэд үйлчлэхгүй. 50 саяаас доош хохиролыг бүүр тоохоо больсон болохоор дээрхээс өөр аргагүй байдалд борчуул өртөж байгааг цагдаа, прокурорынхон онцгой анхаарахгүй бол дээрх замыг хайхаас өөрөөр яалтай билээ.

0  |  0
Агаа(59.153.113.25) 2020 оны 10 сарын 31

Миний мэдэхийн 90 оны сүүлчээр байсан шүү дээ

0  |  0
харамсаж байна.(103.212.116.70) 2020 оны 10 сарын 31

Солоносстой сайн найзалж нөхөрлөө. Тэд яаж рекэтлэхийг заагаад өгнө өө. Эхнээсээ сайн сурч байгаа юм байна аа. Солонгос киног улам олноор гаргаад байгаарай

0  |  0
dorj(223.104.3.148) 2020 оны 10 сарын 31

guij guij avchihaad ogch chadahgui ogohiig ch husehgui humuusiig helchihmeer sh de.tsagdaa shuuh n toohgui.avgai huuhnuud buur ch hetsuu.huuhdeeree bambai barichihna.bi nyalh huuhedtei,olon huuhedtei esvel gants bie eej gd dairchihna.huviin amidraliinh n tuhai bish zeelduulsen mongoo avah gj bhad.tiim novshnuudiig mafid n ogchihmoor.avsan shigee ogch surval iim suljee,zar ch yvahgui uusehgui sh de.

0  |  0
dorj(223.104.3.148) 2020 оны 10 сарын 31

guij guij avchihaad ogch chadahgui ogohiig ch husehgui humuusiig helchihmeer sh de.tsagdaa shuuh n toohgui.avgai huuhnuud buur ch hetsuu.huuhdeeree bambai barichihna.bi nyalh huuhedtei,olon huuhedtei esvel gants bie eej gd dairchihna.huviin amidraliinh n tuhai bish zeelduulsen mongoo avah gj bhad.tiim novshnuudiig mafid n ogchihmoor.avsan shigee ogch surval iim suljee,zar ch yvahgui uusehgui sh de.

0  |  0
Top