“SM” Гоо сайхны мэс заслын төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлэг Zindaa.mn сайттай хамтран бэлтгэдэг "SM ЗӨВЛӨЖ БАЙНА" тогтмол булан энэ удаад хөхний пластик мэс заслын талаар мэдээлэл хүргэж байна. Энэ сэдвийн хүрээнд тус эмнэлгийн ерөнхий эмч Д.Жаргалбаяртай ярилцлаа.
-Хүүхэд төрүүлээгүй залуу охид хөх томруулах мэс засал хийлгэж болох уу?
-Ер нь бүсгүйчүүд маань хөх томруулах пластик мэс заслыг хийлгэж байгаа хоёр үндсэн шалтгаан байна гэж үздэг. Үүний нэг нь яах аргагүй хүүхэд төрүүлээгүй залуу охид бүсгүйчүүд гоо зүйн талаасаа хөхний хэмжээг томруулах зорилгоор хийлгэх явдал юм л даа.
Мөн насжилт ба хүүхэд төрүүлэн хөхүүлэх гэсэн шалтгаануудын улмаас хөхний хэмжээ багасаж, унжиж сулрах асуудал бүсгүйчүүдэд маань тохиолддог. Ийм үед мөн хөхний пластик мэс заслыг сонирхон ирж үйлчлүүлдэг.
Залуухан охид бүсгүйчүүдийн хувьд бол хөхний мэс засал харьцангуй хялбархан хийгдэх боломжтой байдаг бөгөөд үр дүнд сэтгэл ханамж өндөр байдаг. Энэхүү хөх томруулах пластик мэс заслыг хүн төрөлхтөн 1970-аад оны эхэн үеэс хийж эхэлсэн гэхээр бараг 50 гаруй жил хөгжиж буй биеийн пластик мэс заслуудын нэг юм.
Дэлхийд харьцангуй олон жилийн турш сайн хөгжиж судлагдсан мэс засал учир ямар нэгэн сөрөг үр дагавар багатай бөгөөд залуу охидын хувьд мэс засал хийлгэсний дараа жирэмсэн болох, хүүхэд төрүүлэн хөхөөр хооллох зэрэгт ямар ч нөлөө үзүүлэхгүйгээр хийж болдог болсон шүү дээ.
-Хөх томруулах мэс засал хийлгэхэд охид бүсгүйчүүд маань ер нь юуг анхаарах ёстой байдаг бэ?
-Хөхний мэс заслын үр дүн хийгээд аюулгүй байдалд чухал нөлөөтэй хэдэн хүчин зүйлүүд байна. Үүнд хамгийн чухал нь мэдээж хөхний орлуулагч эд буюу Имплант шүү дээ. Өнөөдөр дэлхийд маш олон төрлийн хөхний имплантууд гарч байна. Тэдгээрээс олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн, Олон жилийн турш ашиглагдаж аюулгүй гэдэг нь нотлогдсон имплантыг сонгон ашиглах нь зүйтэй.
Үүний дараа имплантны хэмжээг зөв тааруулах нь маш чухал байдаг. Тухайн хүнийхээ хүсэл сонирхол хийгээд өөрийн хөхний хэмжээ, хэлбэр, биеийн өндөр ба жин, цээж мөрний хэмжээ зэрэг маш олон зүйлүүдийг харгалзан үзэж имплантны хэмжээг тааруулдаг.
Иймд хэмжээг зөв сонгоход хийж буй эмчийн туршлага юу юунаас илүү чухал нөлөөтэй юм. Учир нь ижил хэмжээтэй имплант хийсэн болов ч гарах үр дүн нь хүн хүнээсээ хамаараад харилцан адилгүй байдаг. Тиймээс ямар биетэй хүнд ямар хэмжээтэй имплант хийж байж ямар үр дүнг гаргах бэ гэдэг чинь цэвэр эмчийн туршлага, мэдрэмжийн асуудал болж хувирдаг гэх үү дээ...
Манай эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарийн хувьд Монгол Улсдаа хөхний пластик мэс заслыг сүүлийн 10-аад жил тасралтгүй хийж байгаа туршлагатай хамт олон болохоор бүсгүйчүүд маань итгэн үйлчлүүлдэг гэж боддог.
Сэтгэгдэл ( 2 )
bi 2r torson 2r hoh maana 2r oor hemjeetei boltson en.g odoo yah we
Өгзөг өгзөг