Мөнгөний бодлогын хорооноос /2020.11.23/ өнөөдөр Бодлогын хүүг 2 нэгжээр бууруулж 6 хувьд хүргэх, банкуудын төгрөгийн Заавал байлгах нөөцийн хэмжээг 2.5 хувиар буулгаж 6 хувьд хүргэхээр шийдвэрлэсэн. Мөн зээлийн бүтцэд өөрчлөлт оруулах зохицуулалтын шийдвэр хэрэгжих хугацааг 2021 оны долоодугаар сарын 1 хүртэл байхаар тус тус шийдвэрлэснийг өмнө нь мэдээлсэн.
Тэгвэл банкуудын төгрөгийн Заавал байлгах нөөцийн хувийг бууруулсан шийдвэрийн нөлөөг тодотгоход, Мөнгөний бодлогын хорооны уг шийдвэрийн үр дүнд банкуудын 400 тэрбум төгрөг Заавал байлгах нөөцөөс чөлөөлөгдөж, аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдэд зээл хэлбэрээр очих санхүүжилтийн эх үүсвэр болно гэсэн үг юм.