Гэрэл зургийг: МЖБХ
Улаанбаатарын "Их дуулга"-ын эмэгтэйчүүдийн +78 кг-д зодоглож буй “Алдар” спорт хорооны тамирчин, армийн ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ А.Адъяасүрэн хүрэл медалийн төлөө барилдахаар болоод байна.
Тэрбээр дагах барилдаанд IJF-ийн нэр дээр барилдаж буй орос бөх Вероника Кафановаг гурван торгуулиар ялсан юм.
Үүний өмнөх буюу эмэгтэйчүүдийн +78 кг-ын шөвгийн 8-ын барилдаанд Монголын хоёр бөх оноолт тааран барилдаж, сүүлийн жилүүдэд хүнд жинд тогтмол түрүү булаалдаж буй хоёр бөхийн барилдаанд Д.Номинзул улсын аварга А.Адъяасүрэнг цэвэр ялж, хагас шигшээд шалгарсан юм.
Сэтгэгдэл ( 0 )