“Улаанбаатар-2025” жүдо бөхийн "Их дуулга" тэмцээнээс Монголын баг 11 дэх медалиа хүртлээ.
Эмэгтэйчүүдийн хамгийн хүнд жин болох +78 кг-д зодоглосон ОУХМ Д.Номинзул БНХАУ-ын үлэмж биет бөх, Азийн АШТ-ий хүрэл, Душанбегийн гранпригийн мөнгөн медальт Юе Лианыг хүнд барилдааны эцэст даралтаар ялж, хүрэл медалийн эзэн болов.
Тэрбээр өмнө нь дотоодын гол өрсөлдөгч А.Адъяасүрэнг ялсан билээ.
А.Адъяасүрэнгийн хувьд хүрэл медалийн төлөөх барилдаанд Хорватын Хелена Вуковичид харамсалтай дийлдсэнээр шагналт 5-р байр эзэлсэн юм.
Монголын багийн медалийн тоог нэмсэн Д.Номинзулдаа баяр хүргэе.
+78 кг-ын дүн
1. Леа Фонтэйн (Франц)
2. Жинесинуэр Аяиман (БНХАУ)
3. Дамбадаржаагийн Номинзул (Монгол)
3. Хелена Вукович (Хорват)
Сэтгэгдэл ( 2 )
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00\n
Эмэгтэй хүнд жинд хөл сайтай л бол ер нь гайгүй явна доо