Гэрэл зургийг: МЖБХ
Улаанбаатарын "Их дуулга" тэмцээний сүүлийн өдөр “Хилчин” спорт хорооны тамирчин, ОУХМ Б.Гончигсүрэн аваргын төлөө барилдахаар болоод байна.
Тэрбээр +100 кг-ын хагас шигшээд Японы Дайго Кагаваг дархан баруун хөмрөөгөөрөө цэвэр савсан юм.
Одоо Б.Гончигсүрэн аваргын төлөө IJF-ийн нэр дээр барилдаж буй орос бөх, Европын цомын тэмцээний хүрэл медальт Артем Золотухинтэй барилдах болно.
Алтын медалийн төлөө өрсөлдөхөөр шалгарсан Б.Гончигсүрэндээ амжилт хүсье.
Сэтгэгдэл ( 0 )