“Улаанбаатар-2025” жүдо бөхийн "Их дуулга" тэмцээн Монголын нийслэл хотноо “Степпе Арена”-д гурван өдөр үргэлжилж, өндөрлөлөө.
Дэлхийн чансааны оноо олгох энэхүү тэмцээнд 28 орны 236 бөх эрэгтэй, эмэгтэй тус бүр долоон жинд хүч үзлээ.
Японы жүдочид 6 алт, нийт 12 медаль хүртэж, багийн дүнгээр тэмцээнийг тэргүүлсэн бол тэмцээнийг зохион байгуулагч Монголын жүдочид 3 алт, нийт 11 медаль хүртэж, багийн дүнгээр аман хүзүүдэж байна.
IJF-ийн нэр дээр барилдаж буй Оросын жүдочид 10 медаль хүртсэн амжилтаар гуравт жагслаа. Нийт 16 улс медаль хүртжээ.
ТЭМЦЭЭНИЙ НЭГДСЭН ДҮН
ЭРЭГТЭЙ
60 кг:
1. Хирото Ширакане (Япон)
2. Хаяато Кондо (Япон)
3. Бямбасүрэнгийн Сүхбат (Монгол)
3. Изнаур Сааев (IJF)
66 кг:
1. Абдурахим Нутфуллоев (Узбекистан)
2. Денис Виеру (Молдав)
3. Баттогтохын Эрхэмбаяр (Монгол)
3. Жи Хюк Ян (БНСУ)
73 кг:
1. Одгэрэлийн Уранбаяр (Монгол)
2. Ахмадзод Масуди (Тажикистан)
3. Лавжаргалын Анхзаяа (Монгол)
3. Юүдай Танака (Япон)
81 кг:
1. Юүхэй Оино (Япон)
2. Гажимурад Омаров (АНЭУ)
3. Адам Цечоев (IJF)
3. Аскерби Гербеков (Бахрейн)
90 кг:
1. Рикү Окада (Япон)
2. Умар Бозоров (Узбекистан)
3. Израпил Сагаипов (Бахрейн)
3. Ихван Эдилсултанов (IJF)
-100 кг:
1. Антон Савицки (Украин)
2. Зомбор Вег (Унгар)
3. Николос Шеразадишвили (Испани)
3. Саид Садрудинов (Бахрейн)
+100 кг:
1. Батхуягийн Гончигсүрэн (Монгол)
2. Артём Золотухин (IJF)
3. Денис Бачаев (IJF)
3. Дайго Кагава (Япон)
ЭМЭГТЭЙ
48 кг:
1. Мицүки Кондо (Япон)
2. Марина Воробева (IJF)
3. Алтаншагайн Мишээл (Монгол)
3. Сабина Гилязова (IJF)
52 кг:
1. Кокоро Фүжиширо (Япон)
2. Мягмарсүрэнгийн Нандин-Эрдэнэ (Монгол)
3. Глафира Борисова (IJF)
3. Юү Хон Яао (БНХАУ)
57 кг:
1. Ксения Галицкая (IJF)
2. Ана Виктория Пулиц (Хорват)
3. Лхагвасүрэнгийн Сосорбарам (Монгол)
3. Мэгүми Фүчида (Япон)
63 кг:
1. Болдын Ганхайч (Монгол)
2. Кирари Ямагүчи (Япон)
3. Нина Шимич (Хорват)
3. Гаэтанэ Дебер (Франц)
70 кг:
1. Утана Терада (Япон)
2. Лу Лиү (БНХАУ)
3. Дарханбатбаярын Есүй (Монгол)
3. Юүн Гюн Фен (БНХАУ)
-78 кг:
1. Патрисиа Сампайо (Португал)
2. Мами Үмэки (Япон)
3. Александра Бабинцева (IJF)
3. Пен Юү Шиао (БНХАУ)
+78 кг
1. Леа Фонтэйн (Франц)
2. Жинесинуэр Аяиман (БНХАУ)
3. Дамбадаржаагийн Номинзул (Монгол)
3. Хелена Вукович (Хорват)
Сэтгэгдэл ( 2 )
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00\n
Яая, гадаад дотоодгүй бүгдэд нь хөдөлмөрийн баатар шаа, ер нь жүдогүй бол хүн төрөлхтөн оршин тогтнохгүй шүү, кк