Олон нийтийн сүлжээнд хамгийн нөлөөтэй Азийн 100 од

Автор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 11

Америкийн Forbes сэтгүүлийн газраас Ази, Номхон далайн бүс нутгийн “100 Digital Stars” од буюу олон нийтийн сүлжээнд хамгийн нөлөөтэй оддыг тодруулжээ.

Forbes сэтгүүл “Энэ одод олон нийтийн сүлжээнд сая сая дагагчтай. Тэд цахим ертөнцөд ч кино, урлагийн тайзан дээр ч маш их нөлөөтэй. Цар тахлын үед урлагийн олон арга хэмжээ цуцагдсан ч тэд интернэтээр амжилт олсон хэвээр байлаа” гэж онцолжээ.

Жагсаалтад кино, дуу хөгжим, телевизийн салбарын оддыг багтаасан бөгөөд БНСУ, Хятад, Япон, Австрали, Тайланд, Энэтхэг, Вьетнам зэрэг орны уран бүтээлчид орсон байна.

Бүтэн жагсаалтыг эндээс үзнэ үү.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top