БОАЖЯ-ны шилдэг албан хаагчид төрийн дээд одон медалиар шагнагдлаа

2020 оны 12 сарын 24

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны шилдэг албан хаагчид /2020.12.22/ хөдөлмөр, бүтээлээ төрдөө үнэлүүлж энгэрээ мялаалаа. Тодруулбал, Байгаль орчны салбарт насаараа хөдөлмөрлөн гавъяаныхаа амралтад гарсан ахмад настан Шагдарын Санжпэрлээ Төрийн дээд одон медаль “Алтан гадас” одонгоор шагнагдлаа.

Мөн Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Цэрэндоржийн Батбаярын төр, нийгмийн байгууллагад 30 гаруй жил идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажилласан хөдөлмөр бүтээлийг нь үнэлж “Хөдөлмөрийн гавъяаны улаан туг”-ын одонгоор шагнаж, урамшууллаа.

Түүнчлэн Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд мэргэжилтнээс ажлын гараагаа эхлэн тасралтгүй 24 жил ажилласан ахлах мэргэжилтэн Гомбын Бадамдуламыг “Хөдөлмөрийн гавъяаны улаан туг”-ын одонгоор шагналаа.

Эх сурвалж: БОАЖЯ

 

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.212.118.129) 2025 оны 03 сарын 13

Нэгнийгээ харлуулах гээд ядчих юмаа

1  |  0
Зочин(202.179.24.1) 2025 оны 03 сарын 13

Амны хаалт бүүр цаашаа юу?

1  |  0
хөдөөний хүн(202.179.21.201) 2025 оны 03 сарын 13

баяр хүргэе авах ёсой шагналаа авчээ ахмадуудаа баярлуулах нь нэн сайн

1  |  0
Эрдэнэ(103.57.93.199) 2025 оны 03 сарын 13

энэ яамнд хууль үйлчилдэггүй юм уу

1  |  0
Иргэн(202.179.24.195) 2025 оны 03 сарын 13

Хорионы үеэр яаманд очиж шагнал аваад л.

1  |  0
z(64.119.20.60) 2025 оны 03 сарын 13

yun odon medal ve ene avgai bolimoor yumaa vndsen ajlaa hiigeechee

2  |  0
z(64.119.20.60) 2025 оны 03 сарын 13

yun odon medal ve ene avgai bolimoor yumaa vndsen ajlaa hiigeechee

1  |  0
Zochin(133.82.250.243) 2025 оны 03 сарын 13

Odoo ene hereggui tumur ugduguu hezee boloh wee?

2  |  0
Close menu