Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Ерөнхийлөгч Х.Баттулга ирэх зургаадугаар сард болон сонгуульд дахин нэр дэвших эрхтэй эсэх талаар нийгэмд хүрээнд хүчтэй өрнөх болсон. Ялангуяа хуульч, судлаач, улс төрийнхний хүрээнд УИХ өнгөрсөн 2019 арваннэгдүгээр сарын 14-нд баталсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр одоогийн Ерөнхийлөгч дахин нэр дэвших эрхгүй гэдэг байр суурь давамгайлж байгаа. Олон нь үүний шалтгааныг өнгөрсөн тавдугаар сарын 25-наас хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн “Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэсэн заалтыг задлан тайлбарлаж байгаа. Тухайлбал, ардчиллын анхдагчдын нэг Э.Бат-Үүл "З.Энхболд Ерөнхийлөгчөө хулхидсан бололтой" нэртэй бичвэртээ "…Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Үндсэн хуулийн шинэ нэмэлт өөрчлөлт нь шинээр сонгогдох Ерөнхийлөгчид хамаарна гэсэн утгатай мэдэгдэл хийсэн. Магадгүй Х.Баттулга дахин Ерөнхийлөгчид нэр дэвшихгүй хэмээн Тамгын дарга З.Энхболддоо хэлсэн байх!? Тэгвэл ямар ч асуудал байхгүй л дээ. Гэтэл Х.Баттулга нэр дэвших сонирхолтой бол Монголын цаашдын улс төрийн байдал маш ээдрээтэй, эрсдэлтэй болно. Жишээ нь Х.Баттулга муйхарлаж “Би шинэ Үндсэн хуулийн дагуу зургаан жил Ерөнхийлөгчөөр ажиллана” гэвэл төрийн эрх мэдлийг сонгуулиар биш хууль өөрчлөн булаан авсан хэрэг болох бөгөөд үүнийг ард түмэн хүлээн зөвшөөрөхгүй" хэмээсэн байдаг. Бусад хуульч, судлаачид дээрхтэй ижил байр суурийг илэрхийлснийг дор хүргэе.
Х.Тэмүүжин: Үндсэн хуулийн зарчмууд хүн бүрд тэгш үйлчлэх ёстой
(Хууль зүйн сайд асан)
-Үндсэн хуулийн өөрчлөлтийн гол үзэл санаа өөрөө зургаан жилээс илүүгүй Ерөнхийлөгчийн эрх мэдлийг нэг удаа хэрэгжүүлэх боломжийг олгох байсан. Нэгэнт нэг удаа, тавин нас хүрсэн Монгол Улсын иргэн байя гэдэг зарчмуудыг тавьсан бол тэр зарчмууд ялгамжгүйгээр, хэн нэгэн албан тушаалтан байснаас үл шалтгаалан үйлчлэхээс өөр арга байхгүй. Хуулийг буцаан хэрэглэхгүй буюу эрх зүйн байдлыг дордуулахгүй гэдэг ойлголт зөвхөн эрүүгийн эрх зүйд хэрэглэгддэг зарчим. Ерөнхийлөгч болно гэдэг нь хэн нэгнийг шийтгэж байгаа ойлголт ерөөсөө биш. Энэ бол сонгох, сонгогдох эрхийн асуудал. Сонгууль гэдэг бол Монгол Улсын иргэн бүр тэгш эрх эдлэх тухай яриа. Энэ заалт сонгуульд оролцох болзол хангасан хүн бүрд ижил үйлчилнэ.
О.Мөнхсайхан: Нэг удаа гэдэг бол Ерөнхийлөгчөөр ажилласан хүн дахин нэр дэвшихгүй гэсэн санаа
(Багш, судлаач)
-Уг нь бол УИХ-ын 62 гишүүний үзэл баримтлал тодорхой байсан. Одоо бол тайлбарын асуудал шаардаж байгаа. Хуулийг тайлбарлах олон төрлийн аргачлал байдаг. Хамгийн эхнийх нь Үндсэн хуулийн өөрчлөлтийг баталсан хүмүүс тухайн үед юу бодож хийсэн гэдгээ тайлбарлах явдал. Тэднийхээр харах юм бол зургаан жилээр нэг удаа гэдэг нь шинээр эхэлнэ, өмнө нь байсан хүмүүс нэр дэвшихгүй гэдэг утгатай явж байгаа. Тэр үзэл баримтлал шингэсэн гэж үзвэл одоогийн Ерөнхийлөгч дахин нэр дэвшихгүй байх үндэслэл гарч ирж байна. Хоёрдугаарт, Үндсэн хуулийн заалтад зөвхөн нэг удаа, зургаан жил гэж маш ойлгомжтой байгаа. Нэг удаа гэдэг бол нэг удаа Ерөнхийлөгчөөр ажилласан хүн дахин нэр дэвшихгүй гэсэн санаа.
Б.Мэргэн: Би одоогийн Ерөнхийлөгч дахин нэр дэвших эрхгүй гэж тайлбарлана
(Хуульч)
-Хэзээнээс хэрэгжиж эхэлсэн гэдэг дээр ямар ч маргаан байхгүй. Угаасаа тавдугаар сарын 25-наас хэрэгжээд эхэлсэн. Тиймээс би одоогийн Ерөнхийлөгч дахин нэр дэвших эрхгүй гэж тайлбарлана. Яагаад гэвэл, өмнө нь нэг удаа Ерөнхийлөгчөөр ажиллачихсан. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн анхны төсөлд Ерөнхийлөгчийг сонгох тухай зохицуулалтыг 2025 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжүүлэхээр тусгасан байсан. Х.Баттулга гэдэг хүнийг нэг удаа улируулан сонгуулах зорилготойгоор энэ заалтыг оруулж ирсэн. Ерөнхийлөгчийн эрх ашгийг хамгаалсан заалт оруулахгүй бол болохгүй гэдэг агуулгаар дээрх заалтыг анх төсөлд тусгасан байх. Хууль тогтоогчид тэрэн дээр буулт хийсэн боловч хуулийн төсөл батлагдах эцсийн мөчид 2025 оныг наашлуулсан.
О.Баасанхүү: Өмнө нь дөрвөн жил ажилласан хүн дахин зургаан жилээр ажиллах боломжгүй
(УИХ-ын гишүүн асан)
-Үндсэн хуульд Тавин насанд хүрсэн Монгол Улсын иргэн Ерөнхийлөгчөөр зургаан жилийн хугацаагаар нэг удаа сонгогдоно гэж байгаа. Энэ нь найман жил, зургаан жил гэснийг ялгаж өгсөн заалт.
Ерөнхийлөгч Х.Баттулга биш Н.Энхбаяр Ерөнхийлөгчийг авч үзсэн ч өмнө нь дөрвөн жил ажилласан хүн дахин зургаан жилээр ажиллах боломжгүй болж байна. Яагаад гэвэл ажиллах жил нь арав болчихно. Хоёрдугаарт, Ерөнхийлөгч нэг удаа гэж байгаа. Одоо Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нэг удаа байгаа. Хуулийг буцаан хэрэглэхгүй гэж ярьдаг. Гэвч хуулийг Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэн гаргадаг болохоос Үндсэн хуулийг буцаан хэрэглэх ойлголт байхгүй.
Т.Доржханд: Ерөнхийлөгч үндэсний эв нэгдлийг илэрхийлэгч болохоос нийгмээ хагалж хуваадаг байж болохгүй
(УИХ-ын гишүүн)
-Үндсэн хуулийн өөрчлөлтийг баталсан хүмүүс маш тодорхой хариулт өгч байгаа. Тэр нь юу вэ гэхээр дарангуйлагч төрүүлэхгүйн тулд гэдэг. Хоёрдугаарт, хэрвээ хоёр дахь удаагаа сонгогдсон тохиолдолд өөрсдийнхөө өрсөлдөгчийг үндэслэлгүйгээр барьж, ял өгдөг, шоронд хийдэг, гүтгэдэг, харлуулдаг байдал өөрөө нийгмийг хагалж бутаргаж байна гэж үзсэн. Ерөнхийлөгч өөрөө үндэсний эв нэгдлийг илэрхийлэгч бус Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө нийгмээ хагалж бутаргаад, хуваадаг байж болохгүй гэдэг үндэслэлээр Үндсэн хуульд өөрчлөлт оруулчихсан байгаа.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 24 )
Зүгээр л хуцаад л байна турлиах нуудаа кккккккккккккккккк
Эдгээр хуульч гэх хүмүүсийг харахаар гомдогсодын тал гэж харгадахаар байх юм даа Элбэгдоржийг ерөнхийлөгч байх үед Хууль зүйн сайд асан Тэмүүжэн энэ хүний үед Прокурорын дэрэгдэх мөрдөн байцаах албыг татан буулгаж АТГ-ыг дуураараа дургидаг ямар ч хяналтгүй газар болгосон гэж ЕС асан Алтанхуяг яридаг, АТГ дэд дарга нь Хурц гэж нөхөр байсан энэ хүний талаар УИХ гишүүн Батзандан АТГ газарт шалгагдаж хохирсон гэх хүмүүсийг оролцуулсан нээлттэй хэлэлцүллэг хийж л байсан. Хурцын өмгөөлөгч хуульч гэх Мэргэн, Батзандан УИХ гишүүн асан Баасанхүүг Хурцтай холбоотой л гэдэг ...
Зөв дүгнэлт хийсэн байна. Хүн нам “маш зөв хүн” нэр дэвшүүлбэл ард түмэн дэмжинэ би итгэлтэй байна.
Шинэ үндсэн хуулиа дагвал дахин дэвших эрхтэй. 1 удаа гэдэг нь 6 жил болсоны дараагаар хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэх ёстой. Өмнөх үндсэн хуулийн заалтын 4 жилийн тухай асуудлыг шинэ Үндсэн хуультай хутгаж байгаа бол цэвэр бохир улс төр.
ХУЖАА ЭНХБОЛД, ЭЛБЭГДОРЖИЙН ГАР ХӨЛ БОЛСОН ЭНЭ НОФШНУУДЫГ ЭВХЭРТЭЛ НЬ ӨШИГЛӨМӨӨР. ӨНӨӨГИЙН ХУУЛЬЧИД БҮГД БИЕЭ ҮНЭЛЭГЧИД БОЛСОН НЬ ЭНЭ!
odoogiin eronhiilogch dahin dewshih erhtei
6 жилээр сонгогдсон хүн дахин нэр дэвших эрхгүй шүү, түүнээс одоогийн ерөнхийлөгч дэвших эрхтэй
Дахин нэр дэвшинэ гээд байгаа хүмүүсийг ерөөсөө ойлгохгүй юм. Үндсэн хууль хамаагүй юу, угаасаа боловсролгүй, бохир бизнестэй, офшортой, амлалтааасаа юу ч хийгээгүй хүнийг сонгохгүй ш дээ!
ЭНЭ МЭРГЭЖЛИЙН ХУУЛЬЧ, УЛС ТӨРЧИД ЗӨВ ЯРЬЖ БАЙНА. ҮНДСЭН ХУУЛИЙГ ЗӨРЧИХ ЭРХ ХЭНД Ч БАЙХГҮЙ. ИЙМ ТОВ ТОДОРХОЙ АСЦУДЛААР МАРГААД БАЙХ Ч ЮМ АЛГА. ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭР ДЭВШИХ БОЛОМЖИЙГ З.ЭНХБОЛД ЖИЙЧИХСЭН БОЛОЛТОЙ
Оросын эрх ашгийг гүйцэтгэх гэж төмөр замыг олон жил гацаж шударга царайлж бна
Дахин нэр дэвшинээ. Бүүр ч дахин ёрөнхийлөгчөөр сонгогдоно. Энэ луйварчид битгий дэмий донгосоод байгаарай. Энэ хэдэн луйварчид юу хийж гийгүүлсэн юм. Хор найруулж хов хутгагчид.
Одоогийн ерөнхийлөгч 6-н жилээ гүйцээгээд 2023 онд сонгууль хийх нь зүйд нийцнэ.
xam durakuudaa duraktxaa bolizgoo ajil ajil ajil ard tumend ajil esbel tur 1 sai tegreg egee.ta nar xamuudaa garch xog zeberlezgee durakuudaa .negch udaa xurz barij uzeegui durakuud
Ene huuliar, eronhiilogchiin songuul odoo l boloh gej bgaa shuu dee, ene huuli herehjij ehelsentei uyaldaj, tegeheer odoogiin eronhiilogch devshih erh ni neelttei, huuliig uls torjuuleh gej oroldoh yum. Yag enetei adilhan, P.Ochirbat ner devshij bsan
6 jileer songogdson hun dahin devshih erhgui.
Энэ муу нусаакууд юугаа мэддийн
Jonhuu uls turuus zailj sanaa amarch dee mgl chuud zugeer l hulgaich hun turiin terguun bolgoj bdag estoil uher mgl chuud shuu
Нэг удаа гээд тодорхой заагаад өгсөн байхад юунд маргаад бгаа юм
ene ofshor nuhur hudalch hulgaich dahiad songogdoh nuur alga tegeed an iin nuhduud tatgalzana oilgomjtoi
Иймхэн юм ойлгохгүй тахиан тархитай золигнууд юмаа. Ерөнхийлөгч 6н жилээр нэг удаа сонгогдоно ШИНЭЭР эхлэж байнаа одоогийн ерөнхийлөгч нэр дэвших эрхтэй шүү дээ хүүхдүүд минь.
50 хүрсэн иргэн ерөнхийлөгчид нэг удаа л сонгогдоно гээд ёсчилчихсон байхад урьд нь ерөнхийлөгч байснаа үгүйсгээд байх хэрэгүү. Утагагүй байгаа биздээ . Урьд нь ерөнхийлөгч байсан хүнийг ард түмэн дахин сонгохгүй, худлаа гэвэл санал асуулага явуулаад үз.
Угаасаа оффшор нь илэрчлээ. Нэр дэвших эрхгүй гээд ЗИ-гийн буянаар хуулинд тусгачихсан
hunhuuzuud huchee avaad ah shi ni tsaanaas ni amaar ni zuhuital jihej baigaa biz
Яасан хуцдаг хэрээнүүд бэ.Та нарыг хэн тоож сонсох юм.