Цахилгаан бараа, гар утасны худалдаа, ТҮЦ, цанын баазыг нээхээр боллоо

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 01 сарын 16

Улсын Онцгой комисс, Нийслэлийн Онцгой комиссын өргөтгөсөн хуралдааны үеэр үйл ажиллагааг нь хязгаарласан зарим чиглэл, салбаруудыг үе шаттайгаар нээх асуудлыг хэлэлцсэн.

Энэ хүрээнд ирэх 7 хоногийн даваа гаригаас зарим төрлийн барааны худалдаа, үйлчилгээний тодорхой чиглэлүүдийг халдвар хамгааллын дэглэм, шаардлагуудыг мөрдүүлэн нээхээр боллоо.

Үүнд
 

  • Цахилгаан бараа,
  • Тавилга
  • Гар утасны төвлөрсөн худалдаа,
  • Түргэн үйлчилгээний цэг,
  • Цанын баазын үйлчилгээ зэрэг багтаж байна.

Мөн иргэдийн агаарт гарах, ууланд алхах зэргээр дархлаа, эрүүл мэндэд чиглэсэн үйлдлийг дэмжих хүрээнд зарим цэгүүд, зогсоолуудын үйл ажиллагааг эргэн хэвийн горимд шилжүүлэх юм.

Нийслэлийн хэмжээнд 2021 оны нэгдүгээр сарын 11-ний өдрөөс өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж, 18 салбар чиглэлийн үйл ажиллагаанд нэр дурдан хязгаарлалт тогтоож, бусад бүх төрлийн үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний үйл ажиллагааг нээсэн.

Ийнхүү халдварын тархалтын нөхцөл байдалд хийсэн шинжилгээ, эрсдэлийн үнэлгээ, мэргэжлийн байгууллагуудын саналд үндэслэн үе шаттайгаар нээж байна.

Дараагийн ээлжинд нөхцөл байдлаас хамаарч үлдсэн бүх төрлийн барааны худалдааг нээхээр төлөвлөсөн. Иймд мэргэжлийн байгууллагууд цаашид нээгдэх аж ахуй нэгжүүдэд шаардлагатай мэдээллийг урьдчилан хүргэж, үйл ажиллагаа нээхэд хэрэгцээтэй бэлтгэлийг хангуулах ажлыг зохион байгуулах юм.

Мөн иргэдийн зорчилт хөдөлгөөний бүртгэлийн QR системийн ашиглалтыг сайжруулах хүрээнд иргэд, ААН-үүдийг мэдээллээр хангах, хариуцлагыг нэмэгдүүлэх, хяналт шалгалтыг эрчимжүүлэхээр тогтов.

Дээрх шийдвэрүүдтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарын А/06 тоот захирамжийн хавсралтад доорх байдлаар өөрчлөлт орж байна.

Үйл ажиллагааг нь хязгаарлах салбар, чиглэл

1. Хүнсний болон ахуйн хэрэглээнээс бусад барааны худалдаа (Бүх төрлийн хувцас, гэр ахуйн бараа, бөс бараа, гоо сайхны бараа, тоглоом)

2. Олон нийтийг хамарсан хурал, жагсаал, цуглаан, аялал зугаалга, тэмцээн уралдаан, хурим найр, цайллага, хүлээн авалт

3. Бүх төрлийн баар

4. Өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа

5. Цахим болон бүх төрлийн тоглоомын үйлчилгээ

6. Спортын арга хэмжээ (Заал, фитнес, бүжиг, иогийн клуб)

7. Саун, бассейн

8. Шашны зан үйл (Гандан, сүм хийд, мөргөлийн газрууд)

9. Урлаг соёл, үзвэр үйлчилгээ

10. Үсчин, гоо сайхан, хумс засал

11. Бариа засал, массажны газар, алжаал тайлах төв

12. Амралт, жуулчны бааз, зочид буудал, дэн буудал

13. Нийтийн халуун ус

14. 5-аас дээш хүнтэй танхимын болон үйлдвэрлэлийн сургалт

Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Сэтгэгдэл ( 18 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бадамаа(66.181.161.9) 2021 оны 01 сарын 18

Бодолгүй шийдвэр хариуцалгүй дарга нар ард иргэдээ ялгаварлан гадуурхсан ямар нийгэмд амьдраад байна даа ойлгохгүй юм нэгэнт л хөл хорио сулруулсан байж хөдөө орон нутгийн замаа нээ ард иргэд өөрсдөө хувийн ариун цэврээ сахина замаа нээ 2 сар ямар ч оролгүй хүлээж тэслээ одоо бол чадахгүй 2 гаран хорихдоо бодолтгтой шийдвэр гарахгүй юу хийсэн юм бэ?

0  |  0
Бадамаа(66.181.161.9) 2021 оны 01 сарын 18

Бодолгүй шийдвэр хариуцалгүй дарга нар ард иргэдээ ялгаварлан гадуурхсан ямар нийгэмд амьдраад байна даа ойлгохгүй юм нэгэнт л хөл хорио сулруулсан байж хөдөө орон нутгийн замаа нээ ард иргэд өөрсдөө хувийн ариун цэврээ сахина замаа нээ 2 сар ямар ч оролгүй хүлээж тэслээ одоо бол чадахгүй 2 гаран хорихдоо бодолтгтой шийдвэр гарахгүй юу хийсэн юм бэ?

0  |  0
Бадамлянхуа(66.181.161.9) 2021 оны 01 сарын 18

Анх Уханьд корона гарахад энд тэнд унаад л хэт олноор үхээд л байсан. Монголд тэр чигээр нь УИХ, ОН сонгууль дуустал хавчиж байсанаа ахин амын барьсан юм шиг нөгөө корона нь эхлэв. Тоглоомтой юм шиг зүйлс их л болов. Ерөнхийлөгчийн сонгууль удахгүй болно тэр хүртэл ер нь хорих шинжтэй. Яагаад эдгэсэн 909 хүнээс нэг нь юу ч ярихгүй байна вэ? Үнэхээр гараад байгаа юм бол яагаад Ухань шиг болохгүй байна бэ? \nБид эмнэлгийн салбараа ямарыг маш сайн мэддэг. БНХАУ,ОХУ,АНУ зэрэг дэлхийн их улсуудын эмнэлэгээс хавь илүү байна гэж үү, итгэхэд бэрх л юм. \nБүр шал утгагүй заалтууд, журмууд батлана. Эргүү

0  |  0
иргэн (202.179.26.88) 2021 оны 01 сарын 17

Азны юм , аМЬТАНЫ ДЭЛГҮҮРҮҮД АЖИЛЛАХ НЭЭ

0  |  0
Matilda (154.66.132.133) 2021 оны 01 сарын 17

Сайн уу, хатагтай, ноёнтоон\nХэрэв танд зээл хэрэгтэй бол имэйлээр холбогдоорой: matildalecoustre@gmail.com\nWathsapp: 0033 7 55 02 55 59

0  |  0
Bi(202.126.90.45) 2021 оны 01 сарын 17

Odoo ene 10 jiliin surguuli soyoldoo anhaarch tanhimaar hicheelluuley.... huuhduud hetsuudjiin

2  |  0
zochin(51.75.161.23) 2021 оны 01 сарын 17

shudni emenleg ajilah ymu neegche

0  |  0
Болио боль...(122.201.24.175) 2021 оны 01 сарын 17

Өө та нарыг ингэж ялгаварлан гадуурх гэж Монголын иргэд сонгогчид хүчээ нэгтгээгүй шүү дээ! Халдвар хамгааллын дэглэм чинь аль ч газар, ямар ч үйлчилгээнд ижилхэн л юм билээ шүү дээ. Нөгөө талдаа иргэдийн хариуцлага буюу гараа угаах, бээлий өмсөх, тогтмол ариутгах, зайгаа барих, амны хаалтаа зүүх чинь урьдчилан сэргийлэх арга хэмжээ мөн юм бол бүх салбаруудаа л нээ л дээ. Салбар болгоны ард амьдрал өрнөж байдаг гэдгийг мэдэхгүй байна гэж арай л үгүй баймаар юм

1  |  0
Бараа(202.179.25.246) 2021 оны 01 сарын 17

Бараа авах хүн байхгүй хүнсээ авч чадахгүй мөнгөгүй улаанбаатарчууд . Бараагаар халдвараас тусгаарлах биш, хүнсээр бол дархлаагаа дэмжинэ. Бараа нээх нь ковидыг дэмжсэн гэмт хэрэг болно. Энэ дэлхийгээс ковидыг арилж усттал бараагаа нээж болохгүй. Ганцхан барааг.

0  |  2
Нээг(202.179.25.246) 2021 оны 01 сарын 17

Нээгдэж байгаа ААНэгжүүдийн ажилнууд халдвар авч эрсдэлд орж мажийгаасай гэж байгаа юм байна. Ажиллаад үзэцгээ.

0  |  2
Irgen(66.181.187.116) 2021 оны 01 сарын 17

Ene ergvv sumybazariig hezee alban tushaalaas n buulgah ve yamarch bolovsrol bhgui turshlaga bhgui huniig hotiin dargaar tavih gj dee arachdee zugeer l gants hoyor ug heleel tushaal gargaal tern aimar amarhan neegeel haagaal boloo naasan xaxaxa unen ineedtei hench iim shiidver gargaj chaddiin za yu t1

1  |  0
Zochin(66.181.188.233) 2021 оны 01 сарын 17

Baraagaa negeech ee arai l denduu bna daa.

4  |  0
Усчин(64.119.24.184) 2021 оны 01 сарын 17

Усанд ОХУ болон бусад газрууд сэлж болж байна шүү дээ. Яг хлорминтой усандаа бол халдвар тархахгүй, харин цөөн тооны хүнийг хязгаарлаад оруулахад болно гэж байсан

2  |  0
зочин (49.0.142.158) 2021 оны 01 сарын 17

Бараа нээчвэл нарантуул дүнжингарав хархорин сандэй хороолол гээд хүн их бужигнадаг бараан захуудаар яг л хуучин шигээ түгжрээд чихэлдээд ковидын тэсрэлт болох биз.

2  |  1
Зз(202.55.188.87) 2021 оны 01 сарын 17

Тэди нээгдэж хэдэн метрт хэдэн хүн шамбааралдахыг ажиглаарай. Тэгсэн хэрнээ барааны дэлгүүрт хэдэн хүн шавахыг бас тооцоорой.тэрний оронд хүн бага цуглардаг дунд жижиг (барааны) дэлгүүрүүдийнг нээгээд хүмүүсийн бөөгнөрөл үүсдэг том томыг нээхгүй гэчих бсн

3  |  0
Зочин(192.82.77.101) 2021 оны 01 сарын 17

Псдаанууд нээрээ ялгаваолачих юмаа. Бараа хувцас үсчингээ нээчихээд яагаад бдаг юм болоо. Тэртээ тэргүй хүнсний дэлгүүр захуудад бөөгнөрөл байж л бна. Захууд нь нээгдэхгүй болохоор юмны үнэ ч тэнгэрт хадаж бна. Амьдрал мэдэхгүй дарга нар яаж ч мэдэх вэ дээ.

8  |  0
Зочин (103.212.119.22) 2021 оны 01 сарын 17

Бараагаа нээгээч

6  |  0
о(139.5.218.37) 2021 оны 01 сарын 17

дэлгүүрээ нээ бараагаа нээ

3  |  1
Top