Мьянмарын Ерөнхийлөгч Вин Мин болон тус улсын эрх баригч Ардчиллын төлөөх үндэсний лиг намын тэргүүн Ан Сан Сү Чи нарыг саатуулаад байна тус намын хэвлэлийн нарийн бичгийн дарга Мёо Нинт даваа гарагт мэдэгджээ.
Ройтерс агентлагийн мэдээлснээр, тус намын бусад өндөр албан тушаалтнуудыг мөн баривчлаад байгаа гэнэ. Тэрбээр Нобелийн шагналт Ан Сан Сү Чиг Мьянмарын цэргийнхэн баривчилсан гэж Францын AFP агентлагт мэдээлжээ. Ан Сан Сү Чиг Мьянмарын нийслэл Нейпидод байлгаж байгаа бөгөөд арми төрийн эргэлт хийж байж магадгүй гэж Нинт ярьжээ.
Өнгөрсөн баасан гарагт болсон Мьянмарын Засгийн газар, Зэвсэгт хүчний төлөөлөгчдийн уулзалт амжилтгүй болжээ. Тус улсад болсон парламентын сонгуулийн дүнг эсэргүүцсэн сөрөг хүчний байр сууриас үүдэн улс төрийн хямрал үүсээд байна. Цэргийнхэн санал хураалтын үр дүнг луйвардсан гэж үзэж байгаа бөгөөд энэ хэргийг шалгахгүй бол төрийн эргэлт хийхийг үгүйсгээгүй гэж орон нутгийн хэвлэлүүд бичжээ.
Өнгөрсөн бямба гарагт орон нутгийн “Myawady” сонинд нийтэлсэн Мьянмарын цэргийнхний мэдэгдэлд тус улсын Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн төрийн эргэлтийн талаар хэлсэн үгийг буруу тайлбарласан хэмээн онцолсон байна.
Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 8-нд тус улсад болсон парламентын сонгуульд Ан Сан Сү Чигийн тэргүүлсэн эрх баригч Ардчиллын төлөөх үндэсний лиг нам үнэмлэхүй ялалт байгуулжээ. Түүний өрсөлдөгч нам болох цэргийнхний дэмжлэг бүхий Эв нэгдэл, холбоог хөгжүүлэх нам цөөн тооны суудал авсан байна.
Сэтгэгдэл ( 10 )
Sarmagchin l bolj de..
алуурчин авгай болждээ
Үхрүүд өөрсдийгөө л хичээ
bagtai ardchilsan avgai
naad baliar yankanaa shorond ni hiij uhtel ni hoshnogod
ebegiin naiz.zandalchin
ardchilaliin bagtai aluurchin avgai
Энэ эмгэн ч гэсэн ардчилагч биш.
Ан сан су чиа энэ хүн манайд ирээд монголчууд ын ардчилал гэж энэ үү үүнийгээ ардчилсан орон гэдэг юм уу гэж хэлээд буцаж билээ
дор нь зохицуулах юмаа