Мьянмарын цэргийнхэн өнөөдөр тус улсад нэг жилийн хугацаанд онц байдал тогтоож байгаа тухай зарлаж, төрийн эрх Зэвсэгт хүчний командлагч Мин Ан Хлаины гарт шилжиж буйг мэдэгджээ.
Мьянмарын Ерөнхийлөгч Вин Мин болон тус улсын эрх баригч Ардчиллын төлөөх үндэсний лиг намын тэргүүн Ан Сан Сү Чи нарыг саатуулаад байна тус намын хэвлэлийн нарийн бичгийн дарга Мёо Нинт даваа гарагт мэдэгджээ.
Ройтерс агентлагийн мэдээлснээр, тус намын бусад өндөр албан тушаалтнуудыг мөн баривчлаад байгаа гэнэ. Тэрбээр Нобелийн шагналт Ан Сан Сү Чиг Мьянмарын цэргийнхэн баривчилсан гэж Францын AFP агентлагт мэдээлжээ. Ан Сан Сү Чиг Мьянмарын нийслэл Нейпидод байлгаж байгаа бөгөөд арми төрийн эргэлт хийж байж магадгүй гэж Нинт ярьжээ.
Өнгөрсөн баасан гарагт болсон Мьянмарын Засгийн газар, Зэвсэгт хүчний төлөөлөгчдийн уулзалт амжилтгүй болжээ. Тус улсад болсон парламентын сонгуулийн дүнг эсэргүүцсэн сөрөг хүчний байр сууриас улбаалан улс төрийн хямрал үүсээд байна. Цэргийнхэн санал хураалтын үр дүнг луйвардсан гэж үзэж байгаа бөгөөд энэ хэргийг шалгахгүй бол төрийн эргэлт хийхийг үгүйсгээгүй гэж орон нутгийн хэвлэлүүд бичжээ.
Өнгөрсөн бямба гарагт орон нутгийн “Myawady” сонинд нийтэлсэн Мьянмарын цэргийнхний мэдэгдэлд тус улсын Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн төрийн эргэлтийн талаар хэлсэн үгийг буруу тайлбарласан хэмээн онцолсон байна.
Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 8-нд тус улсад болсон парламентын сонгуульд Ан Сан Сү Чигийн тэргүүлсэн эрх баригч Ардчиллын төлөөх үндэсний лиг нам үнэмлэхүй ялалт байгуулжээ. Түүний өрсөлдөгч нам болох цэргийнхний дэмжлэг бүхий Эв нэгдэл, холбоог хөгжүүлэх нам цөөн тооны суудал авсан байна.
Сэтгэгдэл ( 4 )
Маямар улс манай ардчилсан Монгол улсаас туршлага судлаад явж байсан саяхан шүү дээ.Ер нь энэ улс шашин цэргийн диктатур голчлон оршдог ийм улс энэ улс шашин хоорондын мөргөлдөөнтэй ийм орныг цэргийхэн зохицуулдаг гэхэд хилсдэхгүй л болов уу! Хүн ард нь сайхан сэтгэлтэй зан эвдрээгүй хуучин түүх шашины зүйлээ утгаар нь аваад үлдчихсэн ийм л улс энэ улс дэлхийн аялалыг хөгжүүлвэл юу нь Сингапур ийм л сайхан орон байдаг юм.Аяллын тойрог нэвтрүүлэг хөтлөгч дэлхийгээр аялагч .
Дэлхийд гай болж байгаа харанхуй Мусилман шашинтанууд ихэнх хүн ам нь Буддын шашинт улсыг нь сөнөөчих гээд байдаг орон гэсэн энэ Мянмар. Тэгээд уэргийнхэн гарч хамгаалдаг гэнлээ
Haashaach yanzin ulsin army gesen ner barial heden zevseglesen deeremchid deer garaad suuchdag,nuguu hun alah shizo duterte ijilhen
дор нь зохицуулах юм аа