ЦУВРАЛ 1 I Таван голыг “тамлахаар” ирсэн “Мон Ураниум Ресурс” ХХК-ийг Эрдэнэцагааныхан эсэргүүцэж байна

Автор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 07

Монгол орны зүүн хязгаар Сүхбаатар аймгийн Эрдэнэцагааны тал нутагт хүн мал амьдрахад хүндхэн байдалд оржээ. Түмэн олны шүтээн уул Зотол ханы ай сав, алдарт “Таван булшны тал” хэмээх онгон дагшин газарт уул уурхайнхны хар сүүдэр нөмрөн орж ирээд байна. Эрдэнэцагаан сумаас 30 хүрэхгүй километрийн зайтай эл уурхай байрлаж байгаа бөгөөд эсэргүүцэл илэрхийлсэн нутгийн иргэдийг хүн чинээ тоохгүй хөрс хуулалтын ажлаа эхлүүлжээ. Хамгийн ноцтой нь “Хүрэн нүүрсний олборлолт хийнэ” гэж компанийнхан хэлдэг ч ураны хайгуулын лиценз эзэмшдэг “Мон Ураниум Ресурс” ХХК-ийн охин компани болох “Эрээнтолгой” ХХК энд үйл ажиллагаагаа эхлүүлчихээд байгаа юм.

Төгсгөл. Түрүүчийг ЭНД ДАРЖ уншина уу!



Ч.Адъяасүрэн: Сумын Засаг дарга байсан Ө.Батсайханы хийсэн лай ланчиг одоо эхэлж байна
 

“Уул уурхайгүй Эрдэнэцагаан” ТББ-ын тэргүүн, сумын ИТХ-ын төлөөлөгч Ч.Адъяасүрэнгээс тодруулга авлаа.

-Танай суманд нүүрсний олборлолт хийхээр үйл ажиллагаагаа эхлүүлээд байгаа компанийн талаар та мэдээлэл өгөхгүй юу?

-Энэ бол ерөөсөө л ураны компани. “Мон Ураниум ресурс” ХХК гэдэг компани чинь урьд өмнө нь дандаа л ураны хайгуулын лиценз эзэмшдэг байсан. Хэзээ ч нүүрсний уурхайн хайгуул хийж байгаагүй.. Би үүнийг бол сайн мэднэ.

-Компанийн зүгээс хүрэн нүүрс л олборлох уурхай гэх юм билээ?

-Үгүй ээ. Ураны компани. Наадуул чинь Онгон суманд очоод хөөгдөөд ирсэн уурхай байхгүй юу. Манай сумынхан бол хөөнө. Зүгээр хараад сууж чадахгүй. Энэ бол их том эзэнтэй юм гэсэн. Нутгийн иргэдийн эсэргүүцэл, байр суурийг ч үл тоодог. Бүр ковидын онцгой нөхцөлд ч тоохгүй ажиллаж байгаа.

-Одоо бол үйл ажиллагаа нь эрчимжээд хөрс хуулалтын ажил эхлүүлсэн байгаа юм билээ?

-Тэгсэн. Энэ хөл хориог ч тоож байгаа юм байхгүй. Эрдэнэцагаан суманд бүртгүүлэхгүйгээр автобусаар ажилчидаа зөөсөн байсан. Улс, сум орон нутгийн онцгой комиссын шийдвэр дүрмийг ч тоохгүй дураараа дургиж байгаа уурхай. Аймгийн прокурор, Мэргэжлийн хяналт, сумын цагдаа нар хүртэл энэ уурхайд үйлчлээд байгаа санагдах болсон.
 


-Та яагаад ингэж дүгнэх болов?

-Хэд, хэдэн үндэслэл бий л дээ. Жишээ нь анх уурхайн гэр баригдаж эхлэхэд нутгийн иргэд гэрийг нь бариулахгүй гэж тэмцэхэд сумын цагдаагийн дарга н.Итгэлт иргэдийг дарамталсан байдаг. Уурхайн бичиг баримтгүй машинаа шалгадаггүй мөртлөө нутгийн иргэдээ юм л бол торгодог.

-Хамгийн гол нь эдэлбэр газрын зөвшөөрлийг уурхайд олгоогүй байгаа. Гэвч байшин барихаар суурийн ажлаа хийгээд эхэлсэн гэсэн?

-Тийм. Сумаас эдэлбэр газрын зөвшөөрөл олгоогүй.байхад уурхай байшин бариад эхэлсэн. Манай сумын хуучин Засаг дарга Ө.Батсайхан энэ уурхайн гар хөл болж, сумаас холбогдох бичиг баримтыг хууль бусаар гаргаж өгсний лай ланчиг л одоо эхлээд байгаа юм. Түүний орлогч н.Алтан-Очирын эгч нь энэ уурхайд алба хашдаг. Мөн Ө.Батсайханы эхнэрийнх нь дүү суманд байгаль орчны байцаагч хийдэг байсан. Энэ хүмүүс л хуйвалдаж, Сумын иргэдийн хурлаар дэмжигдсэн гэсэн хуурамч бичгийг яам руу явуулж уурхайд А зөвшөөрөл гаргуулж өгсөн байдаг. Уг нь анхнаасаа хуулиараа сум орон нутаг бичиг хийж өгөөгүй байсан бол энэ уурхайн үйл ажиллагаа эхлэхгүй байсан юм. Багийн иргэдийн хурал, сумын иргэдийн хурлаар ороод яамнаас А зөвшөөрөл авах ёстой. Гэтэл хуучин Засаг дарга тэр зөвшөөрлийг хууль бусаар энэ уурхайд өгчихсөн байдаг. Үүнийг сайн шалгах юм бол уг уурхайг дор нь зогсооно. Одоо даанч хөл хорио гээд яваад байж чадахгүй байна. Хууль бус зүйл бол хууль бус л зүйл. Иймээс шударга үнэнээр энэ асуудлыг шийдүүлэх болно. Манай аймгийн прокурор энэ тал дээр үнэхээр сул ажиллаж байна. сумын иргэдийн төлөөл очиж уулзах гэхээр зугтаагаад огт уулзаж өгдөггүй. Уг нь хууль ёсыг сахиулах мэргэжлийн хяналт, прокурорын газруудын л хийх ёстой ажил.

Ц.Магсар: Отор нүүдлийн охь болсон газар уурхайнхны хөлд дарагдах боллоо
 

Эрдэнэцагаан сумын малчин Ц.Магсараас бодит нөхцөл байдлыг тодрууллаа.

-Танайх уурхайтай хэр ойрхон байдаг вэ?

-Манайхаас уурхай хоёр гуравхан километрийн зайтай байна. Яг л малын бэлчээр дээр гэсэн үг. Манайхаас гадна уурхайг тойроод 50 гаруй айлын малын өвөлжөө хаваржаа бий. Зуны цагт 80 гаруй айл ирээд буучихдаг. Отор нүүдлийн охь болсон ийм л сайхан газар. Одоо бол тоос шороондоо дарагдсан, хөрс газраа сэндийчүүлсэн тийм л нөхцөл байдал нүүрлээд байна даа.

-Уурхайн орчимд гол горхи бий юу?

-Байлгүй яахав. Ханын гол, Угалзрын гол, Хонгорын гол, Тохойн гол, Хулстайн гол гээд Эрдэнэцагааны төдийгүй Сүхбаатар аймгийн ундны эх ундарга болсон таван голын дунд энэ уурхай байрлачихаад байгаа. Үүнийг бид өнгөрсөн оны аравдугаар сараас эхлээд их тэмцэж байгаа. Сум орон нутаг бол ерөөсөө хөдөлдөггүй. Аймгийнхаа мэргэжлийн хяналт, прокурортой уулзах гэхээр уулздаггүй юм билээ. Одоо сумын шинэ Засаг дарга, Аймгийн удирдлагууд, УИХ-д сонгогдсон гишүүд маань энэ асуудал дээр онцгой анхаарал тавимаар байна.
 

-Уурхайн олборлолт хийгдэх “Таван булшны тал” нэртэй газар түүхэн дурсгалт нутаг гэж сонссон?

-Би энэ нутаг усандаа 30 гаруй жил мал маллаж нутаглаж байгаа хүн. Манай нутгийн хөгшчүүл ярихдаа, “Таван булшны тал” гэдэг булш байдаг. Тарвага зурмыг нь агнаж барьж болохгүй. Ламбугай нар ирж ном хурдаг. Эртний түүх дурсгалын өлгий ч гэгддэг. Харамсалтай нь эртнээс нандигнан шүтэж ирсэн онгон дагшин энэ газар уурхайнхны хөлд сүйрч байгаа нь үнэхээр эмгэнэлтэй санагдаж байна гэлээ.

Төрөлх нутаг, уул усаа уурхайнхны хар сүүдрээс хамгаалахыг хүссэн иргэд ийнхүү ярьж байна. Чоно борооноор гэгчээр цар тахлын хөл хорионы дундуур ажилчидаа зөөж, 20 гаруй гэр кэмпт байрлуулжээ. Хөрс хуулалтын том, том техник хэрэгслүүдээ ч зэхэж амжсан байна. Эх сурвалжийн мэдээлснээр эхний олборлолтоо ирэх долдугаар сараас хийж эхлэх гэнэ. “Мон Ураниум ресурс” ХХК-ийнхан зориг шулуудан ийнхүү Зотол хан хайрханы ай сав “Таван булшны тал”ыг там болгохоор улайрч эхэлжээ. Зоосны нүхээр хорвоог хардаг уул уурхайнханд тал нутгийн онгон дагшин байдал, хэдэн үеэрээ аж төрж ирсэн орон нутгийн иргэдийн үг даанч хамаагүй. Гол нь ганц ч удаа нүүрсний хайгуул хийгээгүй, зөвхөн ураны хайгуулын лиценз эзэмшдэг уурхай гэдгийг цөөнгүй гэрчүүд баталж байна. Ийм байхад хүрэн нүүрс олборлоно хэмээн зүтгэж байгаа нь яах аргагүй хар төрүүлээд байгаа юм. Иймээс “Мон Ураниум ресурс” ХХК гэгч чухам хэний, ямар зорилготой уурхай болохыг дараагийн дугаартаа нийтлэх болно.

Үргэлжлэл бий...

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
уншигч(103.57.95.231) 2021 оны 04 сарын 12

эцэг өвгөдийнхөө ясыг тавьсан газрыг ухуулж болохгүй

0  |  0
Манлайбаяр(202.21.119.122) 2021 оны 04 сарын 12

Манлайбаяр гэж жргүү псда дандаа уул уурхай шантажилж байх юм. Мэдрэл сда\n

0  |  0
Малчидаа мод тариачэ(192.82.88.224) 2021 оны 04 сарын 09

Худлаа попрохоо болиоо малчидаа мод тариачээ

0  |  0
Зочин(203.91.115.41) 2021 оны 04 сарын 07

Одоо дуртай гарч ирж уул уурхай гэж ярихаа больцгоо. Цөмөөрөө уурхайчин болчихдог энэ шуналаасаа татгалзвал таарна. Монголд одоохондоо уул уурхай л тэжээдэг ганц суваг байна. Үүнийгээ байхгүй болговол Монгол улс модоо барина гэдгийг ойлгож байна уу оркуудаа.

2  |  0
zochin(103.23.50.131) 2021 оны 04 сарын 07

Irgediin duu hooloi bolson UGLUUMII SONINdoo bayarlalaa

0  |  0
duu hooloi(103.23.50.131) 2021 оны 04 сарын 07

Irgediinhee duu hooloi bolj ugdug UGLUUNII SONINDoo bayarlalaa

0  |  0
uurhai(103.23.50.131) 2021 оны 08 сарын 24

muu malchid uursdiiguu yu geed bodchihson um be. uurhai ch gesen ajil shuu

0  |  2
Баавар(124.158.69.168) 2021 оны 04 сарын 07

Энд санал бичсэн 66-97 кодтой галзуу гэгч үнэхээр МОН-Ураны бөгс долоож хэдэн бор юм авчээ.Тэгээд ”хөөрхий” минь галзуурчихаж. Галзуу амьтныг яадаг билээ-устгадаг.Чамайг энэ кодоор чинь амархан олно. Харин яаж устгах асуудалтай.”Тонька пулемётчица”-ийн аргаар хоёр нүдэнд чинь зоох л хэрэг гарна даа.Хүлээж бай.

0  |  0
галзуу(66.181.179.97) 2022 оны 05 сарын 18

БЭЛЧЭЭРИЙН ДААЦ ХЭТРҮҮЛСЭН МАЛЧДААС ТАТВАР АВДАГ БОЛЧИХВОЛ ЗААВАЛ УУЛ УУРХАЙ ГЭХ ХЭРЭГ ГАРАХГҮЙ Л ДЭЭ. БУСДЫН ТӨЛСӨН ТАТВАРЫГ ХОВХ СОРЖ ӨӨРСДӨӨ МАЛААРАА ГАЗАР НУТГЫГ ЦӨЛЖҮҮЛЖ БАЙДГАА МАЛЧИД НУУН ДАРАГДУУЛЖ УУРХАЙ РУУ БАХИРЧ ХУЛГАЙЧИЙГ БАРИАРАЙ ГЭЖ ОРИЛЖ БАЙДАГ ЮМ.

1  |  4
Top