АНУ-ын Флорида мужийн Майами хотод энэ сарын 24-нд 12 давхар орон сууцны барилга нурж, есөн хүн амиа алдсан билээ.
Тэгвэл барилга нурах үеэр амиа алдсан хүний тоо нэмэгдсээр 11 болжээ. Мужийн эрх баригчдын мэдээлснээр 150 хүний хувь заяа тодорхойгүй хэвээр байна. Эрж хайх, аврах ажиллагаанд Израил, Мексикээс аврагчид ирж тусалж байгаа аж.
12 давхар орон сууцны барилгыг шалгасан инженер гурван жилийн өмнө барилгад ноцтой гэмтэл үүссэн талаар анхааруулж байжээ. Уг байрны эзэд 15 сая орчим ам.доллароор засвар хийхээр төлөвлөж байсан гэнэ.
Сэтгэгдэл ( 1 )
Флорида мужийн Майами бол халуун бүсийн хот. 12 давхар байшин нурсан шалтгаан байнгын халалт нарны төөнөлтөөс шалтгаалсан байх. Дулаацуулах биш сэрүүцүүлэх систем ажилладаг.