Майами тойргийн эрх баригчид орон сууцны барилга нурах үеэр сураггүй болсон хүмүүсийн ар гэрт хандан эрж хайх, аврах ажиллагааг дуусгаснаа мэдэгджээ.
Сураггүй болсон хүмүүс амьд байх боломж байхгүй гэж үзэж, эрж хайх ажлыг зогсоосон байна.
12 давхар орон сууцны барилга нурах үеэр амиа алдсан хүний тоо 54 болжээ. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд аврагчид найман хүний цогцсыг нэмж гаргасан байна.
Орон сууцны барилга зургаадугаар сарын 24-нд хэсэгчлэн нурсан билээ. Одоо 86 хүн сураггүй алга болсонд тооцогдож байна.
Аврах, эрж хайх ажиллагааг зогсоож, одоо бусад цогцсыг нурангин доороос гаргах ажиллагаа үргэлжилж байгаа аж.
Сэтгэгдэл ( 0 )