Майамид байшин нурах үеэр амиа алдсан хүний тоо 18 боллоо

Автор | Zindaa.mn
2021 оны 07 сарын 01

АНУ-ын Майами хотод орон сууцны барилга нурах үеэр амиа алдсан хүний тоо 18 болж нэмэгджээ.

Одоо 147 хүн сураггүй алга болсонд тооцогдож байна.

Тус хотын 12 давхар барилга зургаадугаар сарын 24-ний шөнө хэсэгчлэн нурсан билээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Флоридад онц байдал зарласан юм. Орон сууцны нуранги доороос хүмүүсийг эрэн хайх ажиллагаа долоо дахь өдрөө үргэлжилж байна. Аврах ажиллагааны эхний өдөр 37 хүнийг нуранги доороос гаргаж, амийг нь аварчээ.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top