АНУ-ын Флорида мужийн Майами-Дейд тойргийн захирагч Даниэлла-Ливайн Кава “Хэсэгчлэн нурсан орон сууцны барилгыг тэсэлгээ хийж бүхэлд нь нураана. Энэ хугацаанд хотын иргэд гадагш гарахгүй байхыг хүсэж байна” гэж мэдэгджээ.
Барилгын нурангинаас хүмүүсийг эрж хайх, аврах ажиллагааг түр зогсоосон байна. Аврах ажиллагааг барилгын үлдсэн хэсгийг нураасны дараа дахин эхлэх аж.
АНУ-ын Майамид 12 давхар орон сууцны барилга нурах үеэр амиа алдсан хүний тоо 18 болж нэмэгдсэн юм. Одоо 147 хүн сураггүй алга болсонд тооцогдож байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Флоридад онц байдал зарласан билээ.
Сэтгэгдэл ( 0 )