Флоридад барилга нурах үеэр амиа алдсан хүний тоо 28 боллоо

Автор | Zindaa.mn
2021 оны 07 сарын 06

Майами-Дейд тойргийн захирагч Даниэлла Ливайн Кава “Серфсайдад орон сууцны барилга нурах үеэр амиа алдсан хүний тоо 28 болж нэмэгдлээ” гэж мэдэгджээ.

Одоо 117 хүн сураггүй болсонд тооцогдож байна.

Майами-Дейд тойргийн захирагч Даниэлла Ливайн Кава хэсэгчлэн нурсан орон сууцны барилгыг тэсэлгээ хийж бүхэлд нь нураана гэсэн юм.

Барилгын нурангинаас хүмүүсийг эрж хайх, аврах ажиллагааг барилгын үлдсэн хэсгийг нураасны дараа дахин эхлэх аж.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top