Эрүүл мэндийн багц хуулийн өөрчлөлтийн дагуу эмнэлгийн санхүүжилт нь гүйцэтгэлээрээ Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүждэг болсон. Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газартай байгуулсан 66 эмнэлэг гүйцэтгэлээрээ санхүүжиж эхэлж байна.
Эмнэлгийн удирдлагуудтай гүйцэтгэлийн санхүүжилт, менежментийн өөрчлөлт, санхүүжилтийн арга хэлбэр, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийн асуудлаар Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг цахим хурал хийжээ.
Цахим хурлаар 66 эмнэлэг өнгөрсөн зургаадугаар сарын байдлаар гүйцэтгэлээрээ санхүүжилтээ авчээ. Гүйцэтгэлээрээ санхүүжилтээ давуулан авсан хэд хэдэн эмнэлэг байна. Тухайлбал Халдварт өвчин судлалын үндэсний төв, Хавдар судлалын үндэсний төв зэрэг эмнэлэг нь 1.4-4.3 тэрбум төгрөгийн илүү санхүүжилтийг гүйцэтгэлээрээ авч чаджээ.
Харин төсвөөсөө дутуу санхүүжилт авсан эмнэлгийн хувьд менежментийн алдаанаас үүдэлтэй. Мөн нөгөө талдаа дунд шатны албан хаагчдын механик алдаатай холбоотойгоор мэдээлэл дутуу ирүүлсэн зэргээс үүдэж буйг холбогдох албан тушаалтангууд танилцууллаа.
Эмийн зөвлөлөөр ковид-19 өвчний эмчилгээнд ашиглаж буй вирусийн эсрэг 3 эмийг бүртгэн авсан. Мөн вирусийн эсрэг эм, тариаг хамгийн хямд үнээр Эрүүл мэндийн байгууллага худалдан авах менежментийн ажлыг Эрүүл мэндийн яам хийж, 140 орчим мянган төгрөгөөр худалдан авдаг байсан тариаг 50 мянган төгрөг болгон бууруулсан зэрэг яамнаас авч хэрэгжүүлсэн ажлыг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг танилцуулав.
Цаашид эрүүл мэндийн салбарт нэгдсэн худалдан авалтын системийг түлхүү нэвтрүүлж эмнэлэг бүр тус тусдаа харилцан адилгүй үнээр эм, тариа худалдан авдаг асуудлыг цэгцлэх замаар хямд бүтээгдэхүүн худалдан авах боломжийг нээхээр ажиллаж байна. Энэ ажлын эхлэл нь энэ долдугаар сард тавигдаж буйг хурлын үед холбогдох албан тушаалтангууд танилцууллаа гэж ЭМЯ-наас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 4 )
Сувилалд энхсаранд эмчлүүлж амраад гархад миний даатгалаар 546000 төг 7хонохд даатгалаас төлж бна.ядахдаа 10хоног эмчилгээ.хоолоо сайжруулах хэрэгтэй бна.эмдёг хяналт тавьж ажилаач гэж хүсмээр бна.хүүхэдийн шүдний эмчилгээнд 60.0төг зарцуулж чадахгүй гэж хассан мөртлөө.сувилал 7хоноход 546000төг төлөөд 7хоноход дэндүү харамсалтай бна.дутуу эмчлүүлж гарч бна.5удаа л эмчилгээ хийлгэсэн болоод 7хонохд сахартай хүнд дандаа хонины мах өгч сахар багасгах биш ихсээд гарч бна.7хоноод 200 хүн авч бна.ядахдаа 10хоног авч эмчлүүлж гарсан бол 546000төг харамсах юм алга.эмд.эмяам анхаарч ажилаач гэж дамж
Хүүхдийнхээ шүдэнд 60.0төг өгөөд эмчлүүлж чадахгүй байж анхаараад 7хоног амраад гархад даатгалаар 546000 төг татаж авч бна.яагаад хувийн жижиг эмнэлэгт хүүхдэд санхүүжилт өгдөггүй мөртлөө яасан гэж анхааран ийм их мөнгө авч бна вэ?яагаад буруу менежмент хийдэг эмдаатгалыг ойлгохгүй бна.сайн эвшээгээд гарч бгаа бол яахав 7хоногт 5удаа эмчилгээ хийж бна.хоолны хувьд сахартай өвчтэй хүнд дандаа хонины махтай хоол өгч бна.546000 мөнгө шүү дэ.хангалттай 10хоног амраад 10 удаа эмчилгээ хийх мөнгө.ийм л хачин эмчилгээ эмя болон эмдёг явуулж бна.арайл өөр арга барил хэрэгтэй болжээ.
Академич цолтой хужаа нарын үлдэц, тэд нарын торсгор шүдтэй хужаа шавь нар, эргүү монголчууд эрүүл мэндийн салбарт байгаа цагт тэд нарын мөнгөний цавчаа дуусахгүй нь мэдээж
нэг хэсэг ч өөрсдийн дураар эм худалдан авч галзуурч байсан байхаа нөгөө нэг хэсэг эрүүл мэндийн яамны эрүүгийн хэрэг яасан юм вэ бас л алга болчихсон уу шинжилгээний дүнг хуурмчаар хийдэгүүд бас яасан вэ