ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал жаргал үргэлжид ирнэ

2025 оны 06 сарын 21

Аргын тооллын 6 сарын 21, Бархасвадь гараг. Билгийн тооллын 23

ЗУНЫ ТЭРГҮҮН ЦАГААГЧИН МОГОЙ САРЫН ЗУРГААН ЦАГААН ШАРАГЧИН ХОНЬ ӨДӨР

  • Үс засуулвал: Жаргал үргэлжид ирнэ
  • Наран ургах, шингэх: 04:53-20:55
  • Барилдлага: Үл тохирох
  • Шүтэн барилдлага: Хурьцахуй
  • Суудал: Шороо

Аргын тооллын 6 сарын 21, Санчир гараг. Билгийн тооллын 26, Шийдэм одтой, цагаагчин тахиа өдөр. Өдрийн наран 4 цаг 53 минутад мандан, 20 цаг 55 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, лусыг тахих, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, сэтгэлд сэвтэй газар очих, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu