ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян хэлсэн үгэндээ “Анх 2016 онд Онцгой байдлын байгууллагын үүсэл, хөгжил, түүхийн арвин баялаг эд өлгө, баримт материалыг цуглуулах, судлан шинжлэх, хадгалан хамгаалж хойч залуу үедээ өвлүүлэх, олон нийтийн хүртээл болгох, залуу болон ахмад үеийн залгамж холбоог бэхжүүлэх зорилгоор Албаны музейг байгуулж байсан түүхтэй. Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, эх орноо хайрлан хамгаалах, эх оронч үзлийг төлөвшүүлэх, иргэдэд гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг, боловсролыг олгох, соён гэгээрүүлэх үйл ажиллагаанд үнэтэй хувь нэмрээ оруулах Онцгой байдлын албаны музейн дахин шинээр үйл ажиллагаагаа эхлүүлж байгаад талархалаа илэрхийлж, Онцгой байдлын байгууллагын 21 жилийн ойн баярын мэндийг дахин хүргэе” гэлээ.
Тус музейд Онцгой байдлын байгууллага болон Улсын иргэний хамгаалалтын газар, Гал түймэртэй тэмцэх газар, Улсын нөөцийн газрын түүхэн замнал, анхдагч, гавьяат үйлстнүүдтэй холбоотой баримт, цөмийн зэвсгээс хамгаалах хэрэгсэл, багажууд, сургалтын материал, ном, сурах бичиг, гал сөнөөгчдийн хэрэглэж байсан сүх, хувцас, улсын нөөцөд хадгалагддаг бараа материалын дээж зэрэг 2630 гаруй эд өлгийн зүйлс үзмэрт дэлгэгдсэн байна.
Музей нь Онцгой байдлын албаны үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, иргэдэд эх орноо хайрлан хамгаалах, эх оронч үзлийг төлөвшүүлэх, иргэдэд гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг, боловсролыг олгох, соён гэгээрүүлэх мэдлэг, мэдээллийг түгээх ач холбогдолтой юм.
Сэтгэгдэл ( 2 )
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00\n
ардын засгын өмнө жил: бэлэн устай үхэр тэрэг хүрээнд байсан л гэдэг, энэ нь харцын гэрт хүрэх юу л бол, хүүкийн ээлжит солоиорол л юм даа, хүрз шороо даахгүй генералууд тууз хаачилаад л, манж гүрэн мэт юм, пялдага нялуун үгтэй баярын бичиг, өргөмжлөлүүдээ ядаж болмоор юм