НЭМГ-ын харьяа Наркологийн эмнэлгээс Хууль зүйн яам, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газартай хамтран “Хорт зуршилгүй залуу гэр бүл”-ийг дэмжих хүрээнд “Архинаас татгалзъя” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.
Уг хөтөлбөрөөр дамжуулан хувь хүний хөгжлийг дэмжих, эмчилгээний дараа ажилд зуучлах, мэргэжил олгох сургалт дамжаанд хамруулах, ажил орлоготой болгох зорилт тавьсан бөгөөд тодорхой ажлуудыг зохион байгуулж, зорилтот бүлгийн 100 иргэнийг хамруулахаар төлөвлөжээ.
Энэ дагуу 07 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн нийт 2 ээлжийн эмжилгээнд хамрагдсан 30 иргэнийг “Цагаан өргөө” амралтын газарт байгуулагдсан, ХЗДХЯ-ны харьяа нөхөн сэргээх сувиллын газар руу илгээжээ.
Зорилтот бүлгийн 30 иргэнд зориулан эмийн болон хордлого тайлах эмчилгээ, сэтгэл зүйн зөвлөгөө, сэтгэл засал эмчилгээ болон сэтгэц, нийгмийн сэргээн засах тусламж үйлчилгээ үзүүлэхээс гадна “Дэмжих бүлэг”-ийг зохион байгуулан ажиллаж байна.
Эх сурвалж: Нийслэлийн эрүүл мэндийн газар
Сэтгэгдэл ( 0 )