Шинжилгээний сорьц авах, хадгалах, тээвэрлэх аргад сургууль, цэцэрлэгийн эмч нар суралцлаа

2021 оны 08 сарын 28

НОК-ын Шуурхай штаб, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийслэлийн Боловсролын газраас ХӨСҮТ, СЭМҮТ-тэй хамтран Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш, эмч нарт зориулсан цахим болон танхимын сургалтыг амжилттай зохион байгууллаа.

Сургалтын хүрээнд ЕБС-ийн багш нарт “Сургууль, цэцэрлэгийн байгууллагад коронавируст халдвар (Ковид-19)-ын сэжигтэй тохиолдлыг илрүүлэх тандалт хийх, мэдээлэх, хариу арга хэмжээ”, “Сургууль, цэцэрлэгийн байгууллагад баримтлах халдварын сэргийлэлт, хяналт”, “Коронавируст халдвар (Ковид-19)-ын үеийн хүүхдийн сэтгэл зүйд дэмжлэг үзүүлэх нь”, “Коронавируст халдвар (Ковид-19) ба сэтгэцийн эрүүл мэнд, сэтгэл түгшилт” зэрэг сэдвээр нарийн мэргэжлийн эмч нар цахим хичээл заасан юм.

Түүнчлэн Дүүргийн онцгой комисс, Эрүүл мэндийн төвүүдтэй хамтран сургууль, цэцэрлэгийн эмч нарыг “Коронавируст халдвар (Ковид-19) илрүүлэх шинжилгээний сорьц авах арга, хадгалах, тээвэрлэх, бүртгэх, мэдээлэх” танхимын дадлага сургалтад хамруулж, дүүрэгчилсэн байдлаар зохион байгууллаа.

Сургалтын эхний өдөр Баянгол дүүрэгт 63, Сонгинохайрхан дүүрэгт 82, Багануур дүүрэгт 14 эмч хамрагдсан бол, сүүлийн хоёр өдрийн сургалтаар Баянзүрх дүүрэгт 71, Чингэлтэй дүүрэгт 51, Хан-Уул дүүрэгт 45, Сүхбаатар дүүрэгт 72, Багахангай дүүрэгт 4, Налайх дүүрэгт 24 эмч халдварын сэжигтэй тохиолдлыг илрүүлэх тандалт, хариу арга хэмжээ болон шинжилгээний сорьц авах, бүртгэх, мэдээлэх аргад суралцсан байна.

Эх сурвалж: Нийслэлийн эрүүл мэндийн газар

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(192.82.82.57) 2021 оны 08 сарын 29

Энэ зурган дээрх арга техникээр авбал олон хүүхдийн хамрын салтыг гэмтээхээр байна, айж байна энэ хэдэн малын эмч нараас чинь…

0  |  0
Top