Мексикийн Идальго мужийн эмнэлэг үерийн улмаас усанд автаж, 17 өвчтөн амиа алджээ.
Тус улсын Ерөнхийлөгч Андрес Мануэл Лопес Обрадор “Идальго мужид гол эргээсээ хальж, 17 хүн амиа алдсанд гүнээ харамсаж байна. Мехико хотод бүхэлдээ хур тунадас их орсон. Бороо дахин орсоор байх болно” гэж мэдэгджээ.
Тэрбээр үерийн аюултай бүсэд байгаа иргэддээ хандан аль болох хурдан хоргодох байр руу нүүхийг уриалсан байна.
Идальго мужид нийт 2000 байшин усанд автсан бөгөөд Үндэсний гвардын 1000 гаруй хүнийг дайчлан нүүлгэн шилжүүлэх, аврах ажиллагааг явуулж байгаа аж.
Мексикт өнгөрсөн жил үерийн улмаас 238 мянган хүн хохирол амсаж байжээ.
Сэтгэгдэл ( 0 )