Литв улсад эмч нар архинаас гарсан нэгэн эрэгтэйн ходоодноос хоёр орчим кг хадаас гаргаж, авчээ. Тэрбээр хорт зуршлаа хаяснаас хойш төмөр зүйл залгидаг зуршилтай болсон гэнэ.
“ABS-CBN” цахим хэвлэлд мэдээлснээр, өвчтөн ийм хэмжээний төмөр зүйлсийг нэг сарын дотор ходоодондоо хуримтлуулж амжжээ. Хувийн нууцыг нь хамгаалах үүднээс нэрийг нууцалсан эрэгтэй хэвлий орчим хүчтэй өвдөлт өгсөн оноштой Клайпеда хотын эмнэлэгт хүргэгджээ. Рентген зургийг нь авахад ходоодонд нь 10 см урт төмөр зүйлс илэрсэн байна.
Гурван цаг үргэлжилсэн мэс заслын үеэр хоёр орчим кг хадаас зэрэг төмөр зүйлсийг гарган авсан гэж мэс засалч Шарунас Дайлиденас ярьжээ. Өвчтөний биеийн байдал тогтвортой байна гэж эмч тодруулжээ.
Сэтгэгдэл ( 0 )