Жей Ло, Бен Аффлек нар 17 жилийн дараа харилцаагаа эргэн сэргээж, хамтдаа явах болсон билээ.
Олноос нуугдахаа байсан тэд Бен Аффлекийн гол дүрд нь тоглосон The Tender Bar киноны нээлтэд хамт иржээ. Жорж Клунигийн найруулсан уг киноны нээлтэд Бен, Жей Ло нар тун энгийн загвартай хувцастай ирсэн байна.
Гэхдээ тэд хамтдаа аз жаргалтай харагдаж байсан гэж фэнүүд нь дүгнэжээ.
Хосуудыг машинаасаа гарч ирээд хөтлөлцөн явахдаа гараа өргөн хүмүүстэй мэндчилсэн байна.
The Tender Bar киног Жон Морингерын ижил нэрт романаас сэдэвлэжээ. Нэгэн залуу уушийн газар аавыгаа орлох хүнтэй танилцахаар ирж байгаагаар киноны үйл явдал өрнөнө.
Бен Аффлек уушийн газрын эзний дүрд, Тай Шеридан Жон Морингерын дүрд тогложээ.
Сэтгэгдэл ( 0 )