49 настай Бен Аффлек, 52 настай Женнифер Лопез нар Парист бал сараа тэмдэглэж байна.
Тэд папарациудын дуранд өртөх үед Бен Аффлек дарвуулт завин дээрээ зүүрмэглэж байв.
Лас-Вегаст нууцаар хийсэн хуримынхаа дараа аялалд гарсан хосууд хоёр талаасаа хүүхдүүдээ дагуулан аялаж байгаа юм. Жей Ло, Бен нартай хамт дуучин бүсгүйн 14 настай ихрүүд болох Эмма, Максимилиан нар болон жүжигчин залуугийн 13 настай Серафина, 16 настай Вайолет гэх охид нь аялж байгаа аж.
Сене голоор аялж байгаа тэд хөгжилтэй харагдаж байсан ч Бен Аффлекийг бал сар нь ядраасан бололтой.
Завин дээрээ амаа ангайн унтаж байгаа Аффлек папарациудын анхаарлыг татжээ.
Жей Ло, Бен нар Лас-Вегаст хуримаа хийж, бие биедээ тангараг өргөхдөө нулимсаа барьж дийлээгүй гэнэ.
Сэтгэгдэл ( 8 )
Hogshirch bhgvi yu,jamaaraa
Jlo bur tumni kola gdg shig l bhin
Битгий салчихаасай л гэж өмнөөс нь залбиръя болтугай бүттүгэй, яаж ч мэдэх улсууд шүү
Хөөрхий минь үхтлээ бавалцаад ядарна шүү дээ.
hehe
arhichin hun shuudee.
За даа тэр залуу унтана уу, яана хэнд хамаатай юм бэ?!
Бурхан минь гэж!Дахиж салахгүй л байх болтугай ккк.Голливудынханд итгэх ч бэрх шүү,салж л байдаг нийлж л байдаг барьцгүй улс шүү дээ хаха