Б.Жавхлан: "Цар тахлын" хуулийг сунгахгүй

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 13

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдтай цахим уулзалт хийсэн. Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл хийлээ. 

Сангийн сайд Б.Жавхлан:

-Хилийн боомтын нэвтрэн өнгөрүүлэх асуудлаар хоёр улсын Ерөнхий сайд нарын хэмжээнд ярьж байгаа нь хэрхэн ач холбогдол өгч байгааг харж болно. Ойрын хугацаанд ажил хэсэг байгуулж ажиллах үүргийг надад өглөө. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчя хэлж буйгаар Хятад улсын нутагт дэвсгэрт ч хилийн нэвтрэн өнгөрүүлэх асуудал хүнд байдалтай байгаа юм билээ.

Ийнхүү мэдээлэл хийсний дараа сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Цагаан хад боомтод үүсээд байгаа асуудлын талаар ямар байр суурийг илэрхийлэх вэ?

-Цагаан хад боомтод цуглаад байгаа 8,8 сая тонн нүүрс бол хятад худалдаачдын авчихсан хүний нүүрс юм. Бид өөрсдөө хүний мөнгийг авчхаад гаргаж өгч чадахгүй байгаа. Ингэхийн тулд чингэлэг терминал байгуулсан. Юуны өмнө бид худалдсан нүүрсээ гаргах, цаашид аль болох хүний оролцоогүйгээр хилийн нэвтрэн өнгөрүүлэх асуудлыг сайжруулна.

Эхний ээлжинд айлын худалдаж авсан нүүрсийг гаргаж өгөх ёстой. Ингэснээр бид эдийн засагт цохилт авна. Гэсэн хэдий ч гадаад худалдааны харилцан үүрэг хүлээж байгаа учраас заавал

-Хил хүртэл тулгах төмөр замын асуудал хэдий хугацааны дараа дуусах вэ?

-Нарийн цариг оруулж ирнэ. Бид өргөн царигаа хил дээр тулгаад, нарийн царигтай солбицуулна. Уг ажлыг ирэх жилийн долдугаар сард бүрэн дуусгана.

- Цогтцэций-Чойр чиглэлийн улсын чанартай авто замаар түр хугацаанд нүүрс тээвэрлэлт явуулахгүй гэсэн шийдвэрээс болж жолооч нар эсэргүүцлээ илэрхийлээд байна. Үүнд та ямар тайлбар өгөх вэ?

-Зам тээврийн яамнаас удаа дараа замын тоосыг дар, замаа чийглэ гэх мэт шаардлага тавиад тодорхой хугацаанд харсан ч шаардлага биелүүлээгүй. Тэгэхээр богино хугацаанд нүүрс тээврийг хориглохоос өөр аргагүй. Одоо бол Цагаан хад боомт дээр 500 гаруй мянган тонн нүүрс бөөгнөрөөд байгаа. Уг нүүрсийг гаргаж дуусах хүртэл нүүрс тээвэрлэлт хийхгүй байж болно.

-Цар тахлын хуулийн үйлчлэх хугацааг сунгах уу?

-Цар тахлын хуулийн үйлчлэх хугацаа энэ оноор дуусгавар болно. Уг хуулийн үйлчлэлийг сунгах төлөвлөгөө хийгдээгүй. Эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх бодлого боловсруулж байна. Нийтдээ 530 гаруй санал ирсэн. Дараах дөрвөн чиглэлийн зарчим барьж ажиллана.

Эрчим хүч, дулаан, хилийн нэвтрэн өнгөрүүлэх хурд, төрийн захиргааны хүнд суртлыг сайжруулах шаардлагатай.  

 

 


Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ФДанккк(192.82.80.75) 2021 оны 10 сарын 13

Бүх сонгууль дууссан, одоо болноо Попороонуудаа

0  |  0
Top