Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон өнөөдөр /2021.10.13/ шатахууны нөөцийн асуудлаар олон нийтэд мэдээлэл өглөө.
Тэрбээр "Шатахууны нөөц сэргэж эхэлж байгаа. Яг өнөөдөр гэхэд 17 вагон буюу 1,034 тонн шатахуун ОХУ-аас орж ирлээ. Мөн хилээр хараахан орж ирээгүй 12 вагон шатахуун замд явж байна. БНХАУ-ын Эрээн боомтод үдээс өмнө 11:25 цагт 50 вагон шатахуун ирсэн нь хилээр нэвтэрч орж ирэх гэж байна. Ингээд нөөцийн хэмжээ өсөөд явах юм.Олон улсын зах зээл дээрх газрын тосны бүтээгдэхүүний үнэ өсөж манайд ч мөн үнэ нэмэгдэх урьдчилсан нөхцөл байдал бий болоод байна. Үнийн асуудлаар удахгүй шатахуун импортлогчидтой уулзалт хийнэ. Төр шатахууны үнийн асуудалд оролцоод байх ёсгүй. Өнгөрсөн хавар эдийн засаг хүнд үед иргэдийн амьжиргаанд бага дарамт учруулах үүднээс өргөн хэрэглээний АИ-92 шатахууны үнийн асуудалд төр оролцсон. Нийгмийн хариуцлагын хүрээнд авч хэрэгжүүлсэн энэ арга хэмжээний хүрээнд импортлогчид 70 гаруй тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн"
Сэтгэгдэл ( 0 )