“Netflix” хүүхдүүдэд зориулсан шинэ үйлчилгээ гаргана

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 09

“Netflix” стриминг үйлчилгээ хүүхдэд зориулсан “Kids Clips” үйлчилгээг гаргахаар болжээ.

“Kids Clips” нь стриминг платформын хүүхдийн сангаас “TikTok”-той ижил богино хэмжээний дүрс бичлэг үзэх боломжийг нээж байна. Өдөр тутам шинэчлэгдэх тус үйлчилгээгээр дамжуулан “Netflix” залуу хэрэглэгчдийг татахыг зорьж байна.

Ингэхдээ “Netflix” платформ энэ оны эхээр “Fast Laughs” гаргасан сонголт дээр үндэслэн “Kids Clips” үйлчилгээг гаргаж байгаа аж. Хүүхэд 20-иос ихгүй дүрс бичлэгийг нэг удаад үзэх боломжтой байхаар тохируулжээ.

Залуу хэрэглэгчид энэ долоо хоногоос эхлэн iOS үйлдлийн системийн гар утас, таблетыг ашиглах энэ үйлчилгээг авах боломжтой болж байна. Эхний үед зөвхөн англи, испани хэлээр ярьдаг улс орнуудын хэрэглэгчдэд энэ үйлчилгээ хүрэх аж.

Top