Netflix: Кино үзэх хүсэлд цаг хугацаа, хил хязгаар үгүй

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 16

Асуудлын шийдлийг эрэлхийлж, ажлыг ирээдүй цагт төлөвлөж хийдэг компаниудыг стартап гэж тодорхойлдог. Стартап компаниуд байгуулагдсанаасаа хойш 1.5 жилд үйл ажиллагагааа 5-10 дахин өсгөж чаддаг мабиц, бизнес төлөвлөгөөтэй байх ёстой. Дэлхий нийтээр коронавирусний цар тахалд нэрвэгдэд байгаа энэ үе нь стартап компаниудын тоглолт хийх алтан боломж болохыг эдийн засагчид зөвлөж байна. Дэлхийн шилдэг стартап компаниудын түүхээс цувралаар танилцуулж байна.

Дэлхий дээрх хамгийн алдартай мултимедиа үйлчилгээний нэг болох “Netflix” хэрэглэгчдийнхээ хэрэгцээнд тулгуурлан амжилтад хүрчээ. Тус корпорац үзэгчидтэйгээ урьдчилан зөвлөлдөхгүйгээр хэзээ ч ямар нэгэн өөрчлөлт хийдэггүй. Өрсөлдөгчдийнхөө үйлдлийг сайтар шинжлэхийн зэрэгцээ тус компани кино, цувралууд зэрэг өөрийн контентоо бүтээдэг. Статистик мэдээллээс үзвэл 2014 онд 50 сая хандалт авч, дээд амжилт тогтоосон тус компани хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн том мултимедиа нийлүүлэгч болжээ.

“Netflix” компанийг Марк Рэндолф, Рид Хастингс нар 1997 онд үүсгэн байгуулжээ. Тэдний хувьд IT бизнесийн салбар шинэ салбар бус. 1997 онд Рид өөрийн үүсгэн байгуулсан “Pure Software” компаниа 700 сая ам.доллароор зарсан бол Рэндолф тус компанийн шилдэг мэргэжилтнүүдийн нэг байв. Бага хэмжээний үйлчилгээ эрхлэх санаа үнэхээр гайхалтай байлаа. Хүргэлтээр кино түрээсэлнэ. Хэрэглэгч залхуу тул тэд үүн дээр мөнгө хийхээр шийджээ. Анхандаа үйлчилгээний өртөг дөрвөн ам.доллар байсан бөгөөд хүргэлт хоёр ам.доллар. Гэхдээ энэ санаа эрсдэлтэй байв. Кино бүхий CD-ийг олж авах цорын ганц баталгаа нь итгэл эвдсэн хэрэглэгчдийг хязгаарлах явдал байв. 2003 оны эхээр гэхэд үйлчлүүлэгчдийн тоо нэг саяыг давж, мөн оны сүүл гэхэд ашиг 6.5 саяыг давж байлаа. Цаашид үйлчлүүлэгчдийн тоо тогтмол өссөөр 2005 онд 4.5 саяд хүрчээ. Харин Марк Рэндолф энэ бизнесээсээ гарч, өөрийн хувиа зарах болсон шалтгаан нь өнөө хэр оньсого хэвээр үлджээ. Тэр хоёрын аль нь ч үүнд тайлбар өгөөгүй. Рэндолф хувьцаагаа зарсан мөнгөөр цахим номын түрээсийн үйлчилгээ үзүүлэх төсөл боловсруулж байгаа аж. 2007 оноос хойш “Netflix” урсгал видео дэлгэрүүлсний ачаар дэлхийд тэргүүлэгчдийн нэг болов. 2015 оноос хойш хэрэглэгчдийн тоо бага зэрэг буурч байгаа ч компанийн үйл ажиллагаа тогтвортой хэвээр. Өдгөө “Netflix” хэд хэдэн охин компанитай томоохон компаниудын нэгт зүй ёсоор тооцогдох болжээ.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top