Асуудлын шийдлийг эрэлхийлж, ажлыг ирээдүй цагт төлөвлөж хийдэг компаниудыг стартап гэж тодорхойлдог. Стартап компаниуд байгуулагдсанаасаа хойш 1.5 жилд үйл ажиллагагааа 5-10 дахин өсгөж чаддаг мабиц, бизнес төлөвлөгөөтэй байх ёстой. Дэлхий нийтээр коронавирусний цар тахалд нэрвэгдэд байгаа энэ үе нь стартап компаниудын тоглолт хийх алтан боломж болохыг эдийн засагчид зөвлөж байна. Дэлхийн шилдэг стартап компаниудын түүхээс цувралаар танилцуулж байна.
Дэлхийд тэргүүлэгчдийн нэг утасны аппликэйшн хөгжүүлэгч олон жилийн турш хөгжиж чадалгүй байсаар шинэ тоглоом гарч ирж аварчээ. Финландын нийслэлийн хичээнгүй гурван оюутан өөрсдийн брэндтэй болох зорилго тавьжээ. Ажил нь эхэндээ муугүй явж байсан бөгөөд захиалга олноор авч, олон тооны ажилтнуудаа цалинжуулж дөнгөдөг байв. Гэтэл 2006 онд дампуурлын ирмэгт ирснээ ойлгосон байна. Нэр хүнд бүхий брэндүүдэд зориулж хэрэгжүүлсэн амжилттай 50 төсөл нь хүртэл цаашид хөгжихөд шаардлагатай ашиг авчирсангүй. Мөн онд ажилтнуудынхаа тоог хэд дахин цомхтгосон бөгөөд хүнд байдлаас гарах цорын ганц боломж нь зах зээлд тэсрэлт гаргах галзуу бүтээл байлаа. Гурван жил зарцуулсны эцэст ууртай баатар төржээ. “Angry Birds” тоглоом анхандаа хүмүүсийн анхааралд өртөж чадсангүй. Харин AppStore-д 600 байр ахих амжилт санаанд оромгүй байдлаар иржээ. Apple аппликэйшн сторын эхний нүүрэнд байрлуулсан сурталчилгаатай зэрэгцэн “Angry Birds” хүүхэлдэйн кино гурван сарын дотор зохион бүтээгчдэд нэр алдар авчирлаа. Арван жилийн өмнө тус компани алдарт тоглоомоо бүтээхэд зориулан 65 мянган еврогийн хөрөнгө оруулалт хийсэн байна. Тухайн үед компанийн хувьд энэ нь асар их мөнгө. Харин өнөөдөр “Rovio” АНУ-ын нэг тэрбум ам.доллароор үнэлэгддэг томоохон корпорац болж хөгжжээ.
Сэтгэгдэл ( 0 )