АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, БНХАУ-ын дарга Ши Жинпин нар арваннэгдүгээр сарын 15-нд цахимаар дээд хэмжээний уулзалт хийх талаар Politico сонин мэдээллээ.
Цахим уулзалтыг энэ сарын 15-ны өдөр Вашингтоны цагаар үдээс хойш хийхээр төлөвлөсөн байна.
Цагаан ордоноос одоогоор дээд хэмжээний уулзалтын талаар ямар нэгэн мэдээлэл хийгээгүй байгаа юм.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен энэ сарын 10-нд “Ерөнхийлөгч Жо Байден удахгүй Хятадын удирдагч Ши Жинпинтэй цахим уулзалт хийнэ” гэж мэдэгдсэн билээ.
Сэтгэгдэл ( 0 )