АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар “Их 20” бүлгийн дээд хэмжээний уулзалтын хүрээнд энэ сарын 14-нд хоёр талын уулзалт хийж, Тайвань, Украин, БНАСАУ-ыг тойрсон асуудлыг хэлэлцэнэ гэж Цагаан ордноос мэдээлжээ.
Вашингтон ирэх уулзалт хоёр талын харилцаа төдийгүй дэлхийн хэмжээний асуудлаарх хоёр талын авч буй хүчин чармайлтыг зохицуулахад ач холбогдолтой гэж үзэж байна. АНУ-ын талаас мөн Тайванийн хоолой дахь нөхцөл байдал, хүний эрх, АНУ болон холбоотон орнуудын сэтгэлийг түгшээж буй Хятадын хор уршигтай эдийн засгийн бодлого зэрэг сэдвүүдийг хөндөхөөр төлөвлөжээ.
Энэ нь Жо Байден Цагаан ордны тэргүүн болсноос хойш болох анхны уулзалт юм.
Сэтгэгдэл ( 0 )