АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар утсаар холбогдож, коронавирусний эсрэг тэмцэл, эдийн засаг, уур амьсгал зэрэг олон улсын шинжтэй асуудлуудыг хөндөн ярилцжээ.
90 орчим минут үргэлжилсэн ярианы үеэр БНХАУ-ын дарга Хятад, Америкийн хамтын ажиллагаа хоёр талд төдийгүй дэлхийд ашиг авчрах бол сөргөлдөөн нь хоёр улсыг төдийгүй дэлхийг аюулд унагана. Энэ бол зууны асуулт бөгөөд хоёр улс хариултыг нь өгөх учиртай гэжээ.
Тэрбээр мөн Бээжин уур амьсгал өөрчлөлт, коронавирусний цар тахлын эсрэг тэмцэл болон эдийн засгийг сэргээх, дэлхийн дахины асуудлыг шийдвэрлэх чиглэлээр Вашингтонтой хамтран ажиллахад бэлэн буйгаа илэрхийлжээ.
Байден АНУ нь Энэтхэг, Номхон далайн бүс болон дэлхий дахинд энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтийг хангах байр суурийг тууштай баримталсаар ирсэн гээд АНУ тус хоёр улс хоорондын өрсөлдөөний асуудлыг хариуцлагатайгаар шийдвэрлэхийг эрмэлзэж буйг онцолжээ.
Сэтгэгдэл ( 0 )