Их Британийн ханхүү Уильям дүү Харригийнхаа хуримын үеэр их бухимдаж, түүний ирээдүйд санаа зовж байжээ.
Харриг өөрөөсөө гурван насаар эгч, нөхрөөсөө салсан америк жүжигчин бүсгүйтэй гэрлэхэд дэлхий даяараа тэднийг сонирхож байсан юм.
Тэгвэл биеийн хэл судлаачид ханхүү Уильям дүүгийнхээ хуриман дээр биеэ хэрхэн авч явсныг нь дүгнэжээ. Биеийн хэл судлаач Хесус Энрике Росас Уильямыг Харригийн хуримын үеэр сэтгэл зовниж, бухимдсан байсан гэж дүгнэж буйгаа хэлээд “Кембрижийн гүнгийн биеэ авч яваа байдал нь олон хүн түүнийг ажиглаж байгаагаас болж сандарсан зүйл огт биш. Тэр багаасаа олны хараанд ил өссөн. Уильям дүүгийнх нь амьдрал бартаатай байх болно гэдгийг мэдэж байсан. Биеийн хэлэмжээрээ тэр энэ бүгдийг нууж чадаагүй” гэж онцолжээ.
Биеийн хэл судлаачийн хэлж буйгаар ханхүү Уильям дүүтэйгээ хамт хуримын ёслол болох сүм рүү орохдоо хөдөлгөөн нь хязгаарлагдаж, толгой нь үргэлж доошилж, гар нь чангарч, суларч байжээ.
Ах, дүүс зэрэгцэн суух үеэр Уильям өөр тийшээ харж, эрүүгээ чангалсан бөгөөд заримдаа толгойгоо хөдөлгөхгүй ч нэг нүдээрээ Харри руу харж байжээ. Хэрвээ хүн хажуу тийшээ харахын тулд зөвхөн нүдээ ашиглаж байвал энэ нь бухимдал, тухгүй байдал болон бусдын анхаарлыг өөр рүүгээ татахгүй байхыг хичээсний маш тодорхой шинж байдаг гэж биеийн хэл судлаач Хесус Энрике Росас ярьсан байна.
Ханхүү Уильям мөн уруулаа жимийж, шүлсээ хүчтэй залгиж байсан нь түгшсэний шинж тэмдэг гэж биеийн хэл судлаач өгүүлсэн талаар Росаса Express-д мэдээлжээ.
Харин хуримаас хоёр жилийн дараа Меган Марклын сэтгэлзүй хямарч, амиа хорлох бодол төрж эхэлсэн байна. Меган энэ тухайгаа Америкт очоод ярьсан билээ. Харри, Меган хоёр Англиас явахаар шийдэхэд ханхүү Уильямын нөлөө их байсан талаар шинжээчид бичдэг. Уильям тэднийг хатан хааны ордны эрх, үүргээсээ татгалзахад хүргэсэн байж магадгүй аж.
Ханхүү Уильям бүх зүйлээрээ дүүгээсээ ялгардаг билээ. Тэрбээр Кейт Миддлтонтой гэрлэхээсээ өмнө олон жил үерхэж, түүнийг удаан хугацаанд ордны дэг жаягт сургасан бөгөөд Кейт ч британичуудын хайрыг хурдан татсан.
Уильям дүүдээ яаран хуримаа хийхгүй байхыг зөвлөж байжээ. Тэрбээр Мегантай амьдрахад амаргүй гэдгийг мэдэж байжээ. Ялангуяа Меган британи хүн биш, тус улсын төрийн дууллыг ч мэдэхгүй зэрэг нь яаран хуримаа хийхгүй байхыг дүүдээ зөвлөхөд нөлөөлжээ. Харин Харри ахыгаа сонсоогүй байна. Тэр эхнэрээ бүхий л таагүй яриа, шүүмжлэлээс хамгаалдаг билээ.
Сэтгэгдэл ( 1 )
нэг нүдээрээ харж байжээ гэнээ.Хоёр нүдээрээ хойр тийш зэрэг харж чаддаг ханхүү байх нь ээ. Нүднийхээ булангаар гэвэл оновчтой биш үү. За тэгээд биеийн хэлэмж гэх хэрэг байна уу. Байгаа байдал нь, биеэ авч явж байгаагаас харахад гэх мэтээр монголчилж болохгүй юу