ФОТО: Диана гүнж ба түүний дэггүй хөвгүүд

Автор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 07

Их Британийн ханхүү Уильям, Харри нар хөгжилтэй зан аашийг ээжээсээ өвлөжээ. Тэд ээжтэйгээ аз жаргалтай, хамтдаа хэзээ ч уйдахааргүй байдаг байв. Диана гүнж ба түүний дэггүй хөвгүүдийн ховор зургуудаас хүргэе.


1982 он. Ханхүү Уильям аав, ээжтэйгээ Букингемийн ордонд

 

1987 он. Диана, Чарльз нар хөвгүүдтэйгээ Майоркад зуны амралтаа өнгөрүүлж байгаа нь. Харри хашгирч, дүүгийнхээ чанга дуунд дөжирсөн Уильям чихээ таглав. Харри багадаа их дүрсгүй хүүхэд байжээ.

 

1988 оны зургаадугаар сар. Хатан хааны төрсөн өдөрт зориулсан парадын үеэр Диана гүнж болон хатан хааны гэр бүлийнхэн Букингемийн ордны тагтан дээр зогсож байв. Ээждээ тэврүүлсэн гурван настай Харри дүрсгүйтэн сэтгүүлч нар руу хэлээ гаргажээ. Харригийн энэ дүрсгүйтлийг ах Уильямынх нь охин Шарлотта яг дуурайдаг билээ.

 

1988 оны наймдугаар сар. Хүмүүнлэгийн арга хэмжээнд ээжтэйгээ хамт оролцож байгаа хөвгүүдийн том нь болох Уильям хүмүүстэй мэндчилж байгаа нь

 

1989 он. Чарльз, Диана нар Силли арал дээр хөвгүүдтэйгээ амрах үеэрээ

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top