29 настай модель, “Ертөнцийн мисс” тэмцээнд Австралийг төлөөлөн оролцсон Оливия Рожерс Холливудын жүжигчин Леонардо ДиКаприотой шөнийг хамт өнгөрүүлсэн тухайгаа ярьжээ.
Бүсгүй 2017 онд “Ертөнцийн мисс” тэмцээний финал Лос-Анжелест болох үеэр Леонардо ДиКаприотой санаандгүй танилцсан гэнэ. Тэд “Титаник”-ийг санагдуулам хөлөг онгоцон дээр болсон үдэшлэгийн үеэр толгой дохилцон мэндэлжээ. Бүсгүй “Хөлөрсөн гарыг минь Лео атгахад би дотроо “Жекийг битгий тавьж явуул, битгий явуул” гэж л бодож байлаа” хэмээн хошигнон дурссан байна.
ДиКаприо царайлаг Оливияг сонирхож, үдэшлэгийг Холливудын толгод дахь гэртээ үргэлжлүүлэхийг урьжээ. Мисс бүсгүй ч зөвшөөрч, Леогийн гэртээ зохион байгуулсан тансаг үдэшлэгт оролцсон гэнэ.
Тэд задгай зуухны дэргэд сууж, Фрэнк Синатраг сонсон коктейль ууж, “галзуу” шөнийг хамт өнгөрүүлжээ.
Бүсгүй уг уулзалтаас дөрвөн жилийн дараа согтууруулах ундаанаас бүрмөсөн татгалзсан талаараа ярьжээ. Оливиягийн амьдрал одоо бүрэн өөрчлөгдсөн байна.
47 настай Леонардо ДиКаприо одоо модель Камилла Морронетой үерхэж байгаа бөгөөд Лео Камиллагийн төлөө их өөрчлөгдсөн гэдэг.
Сэтгэгдэл ( 2 )
Ийм тэнэг хүн ойлгохооргүй хачин юм бичихээ болиоч.Хэнд хэрэгтэй юм
hai baharhaad baih uym alga l bn dag. Honogiin bor bolchihood