Эрдэмтэд Камерунд илрүүлсэн мөнх ногоон модоо жүжигчин Леонардо ДиКаприогийн нэрээр нэрлэжээ.
Эрдэмтэд үүгээрээ Леонардо ДиКаприогийн Камеруны ойг огтлохоос хамгаалахад гаргасан хичээл зүтгэлийг нь хүндэтгэсэн байна.
New Scientist-д мэдээлснээр Их Британийн хатан хааны Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн эрдэмтэд шинээр нээн илрүүлсэн модоо “Увариопсис дикаприо” гэж нэрлэжээ. Энэхүү мөнх ногоон мод нь Камеруны Эбо ойд л ургадаг аж.
“Увариопсис дикаприо” мод нь устах аюулд ороод байгаа талаар эрдэмтэд ярьжээ.
“Оскар”-ын шагналт жүжигчин Леонардо ДиКаприо Камеруны Эбо ойг огтлохыг таслан зогсооход чухал үүрэг гүйцэтгэсэн юм.
Сэтгэгдэл ( 0 )